Умард Солонгос Ковакс хөтөлбөрийн 3 сая тун вакцинаас татгалзав
Умард Солонгос Ковакс хөтөлбөрийн хүрээнд нийлүүлэхээр санал болгосон гурван сая тун вакцинаас татгалзсан тухай НҮБ мэдэгдэв. Дэлхий даяар вакцины хомсдол үүсч байгаа тул дархлаажуулалтын хөтөлбөр нь тасалдаж нөхцөл байдал хүндэрсэн улс орнуудад дээрх тунг шилжүүлэхийг хүссэн гэж дэлхийн хамтын нийгэмлэгийн хэвлэлийн төлөөлөгч ярилаа.
Энэ нь тус улс вакцинаас татгалзсан анхны тохиолдол биш юм. Долоодугаар сард AstraZeneca-ийн хоёр сая тунгаас татгалзсан бол ОХУ -ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Хойд Солонгост Спутник вакцинаа нийлүүлэхээр хэд хэдэн удаа санал тавьсан шийдтэй хариу сонсоогүй билээ.
Наймдугаар сарын 19-ний байдлаар Хойд Солонгост Ковид-19-ийн тохиолдол бүртгэгдээгүй гэж ДЭМБ-аас мэдээллээ. Энэ хугацаанд эрүүл мэндийн ажилтнууд болон томуу төст өвчтэй хүмүүсийг оролцуулаад 37,291 хүнийг шинжилгээнд хамруулахад бүгд сөрөг гарсан гэж ДЭМБ долоо хоног тутмын нөхцөл байдлын тайландаа дурджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.