БНСУ-ын зүгээс Монгол улстай агаарын хилээ хаасан хугацааг дахин сунгав
Мэдэгдэл!!!
БНСУ-ын талаас 2021оны 08-р сарын 20-ний өдрөөс 9-р сарын 6-ний өдрийг хүртэл Монгол улстай агаарын хилээ түр хаасан шийдвэр гаргаад байсан билээ...
Энэ хугацаанд урьдчилан батлагдаад байсан "Asiana Air" компанийн ганц онгоц 8-р сарын 27нд ниссэн болно.
Тус онгоцоор зорчиж очсон иргэдээс нэлээдгүй хүнд "Ковид-19" батлагдсан байна...
Мөн Монгол улсад сүүлийн хэд хоног өвчний тохиолдол ЭРС нэмэгдэж байгаа зэрэг шалтгааны улмаас БНСУ-ын зүгээс Монгол улстай агаарын хилээ хаасан хугацааг дахин сунгаж 9-р сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд ОУ-ын нислэг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдээд байна.
Харин Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгт өөрчлөлт ороогүй байна.
Иймд 9-р сарын 14ний өдрийг хүртэлх нислэгүүд цуцлагдаж байгаа тул иргэд та бүхэн анхаарна уу!
Иймд Сөүл рүү нисэх тасалбар захиалсан иргэдийг тийз авсан газартаа хандахыг анхаарууллаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.