ХАРИЙН ОРОНД АЖИЛЛАЖ УЛСАА ЯДУУРЛААС АВАРСАН СОЛОНГОС ЗАЛУУС

ХАРИЙН ОРОНД АЖИЛЛАЖ УЛСАА ЯДУУРЛААС АВАРСАН СОЛОНГОС ЗАЛУУС

1961 онд Өмнөд Солонгос Азид сүүлээсээ хоёрдугаарт ордог ядуу орон байлаа. Тэдэнд баялаг ч байсангүй, мөнгө ч байсангүй. Энэ нөхцөл байдалд улсаа хөгжүүлэхийн тулд Баруун Герман руу элчин сайдаа илгээн мөнгө зээлэх хэлцэл хийж чадсан байна. Ямар ч улс зүгээр л мөнгөө бусдад зээлдэггүй нь мэдээж. Тэд Баруун Германд дутагдалтай байгаа уурхайн ажилчид, сувилагч нарыг Өмнөд Солонгосоос хангаж тэдгээр ажилчдын цалингаар нь дэнчин тавьж 140 сая марк буюу одоогоор бол 100 сая доллар зээлэх хэлцэл хийжээ. Солонгос улс нөхцөл байдлаа ард түмэндээ илэн далангүй хэлж, улсынхаа залуу иргэдээс тусламж хүсэхэд 46,000 залуу ажиллахаар хүсэлт гаргалаа. Тэр дотор дээд сургуулийн оюутнууд, ахлах сургуулиа дөнгөж төгссөн сурагчид ч мөн олноороо байв. Шалгаруулах ярилцлагад орохдоо гар нь булбарайхан байгааг хараад тэнцэхгүй байх вий гэсэндээ шахмал түлш гартаа түрхэж хүчтэй, ширүүн гар болгон харагдуулж тэнцэж байсан тухайгаа хожим нь дурсан тэмдэглэсэн байх юм билээ. Ингэж л тэд улсдаа туслахаар халуун сэтгэлийг өвөрлөн Кэмпугийн онгоцны буудлаас харийн орон Баруун Герман руу хөдөлж. Эмэгтэйчүүд нь хөдөөгийн эмнэлгүүдэд хэд хэдээрээ хуваагдан тараагдлаа.

Харийн оронд ажиллаж улсаа ядуурлаас аварсан солонгос залуус

Хэл ч мэдэхгүй сувилагч нарын анхны хариуцсан ажил бол нас барсан хүмүүсийн цогцсыг арчих ажил байлаа. Марльд спирт шингээн шарилыг нарийвчлан арчих ажил тэднийх. Өдөржин арчина, дахиад л арчина. Үхсэн хүний цогцостой өдөржин хамт байх ямар л сайхан байхав дээ. Тэд уйлж байсан ч эргэж буцаагүй юм. Харин эрчүүд нь уурхайд 1000 метрээс ч гүн газар доор агааргүй халуун нөхцөлд нүүрс ухах ажил хийдэг байлаа. Герман ажилчид өдөрт 8 цаг л ажиллаж байхад солонгос ажилчид 10-аас дээш цагаар газрын гүнд ажилладаг байлаа. Германы нэвтрүүлэг, сонин сэтгүүлүүдэд хүртэл солонгосчууд бол гайхамшигтай ажилсаг үндэстэн, тэдний агуу их тэвчээрийг биширч байна гэж тэмдэглэн үлдээсэн байдаг. Үүнээс хойш хэдэн жилийн дараа 1963 онд Баруун Германы Ерөнхийлөгч Любкигийн урилгаар Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Жон Хи /одоогийн Пак Гэн Хи-гийн аав/ Баруун Германд айлчлах болов. Мэдээж тэр үед Солонгос ядуу орон байсан учраас Ерөнхийлөгчийн онгоц гэж тэдэнд байгаагүй. Тиймээс АНУ-ын онгоцонд нислэгийн билет захиалсан боловч Пак Жон Хи Ерөнхийлөгч төрийн эрхийг цэргийн хүчээр эзлэн авсан тулд бид онгоцоороо үйлчлэхгүй гэж билетийн захиалгыг цуцаллаа. Энэ мэдээг сонссон Баруун Германы тал өөрийн онгоцоо илгээн ядуу Солонгосын Пак Жон Хи Ерөнхийлөгч Германд айлчлан ирлээ. Хэцүүхэн замыг туулан ирсэн Ерөнхийлөгчөө Солонгосчууд маш халуун дотноор угтан авлаа. 
Германд хүрч очоод Пак Ерөнхийлөгч, Любки Ерөнхийлөгчтэй хамт уурхайн ажилчдад урам зориг өгөхөөр уурхай руу явлаа. Солонгос ажилчид Ерөнхийлөгчөө угтаж авахаар 500 хүн багтах хурлын зааланд цугларсан байлаа. 

Харийн оронд ажиллаж улсаа ядуурлаас аварсан солонгос залуус

Солонгосын Ерөнхийлөгч хурлын танхимд орж ирээд түүнийг угтсан, ажлын хувцсаа өмссөн уурхайчдын царай нь тас хар болтлоо түлэгдсэн байгааг харлаа. Пак Ерөнхийлөгч үг хэлэхийн өмнө төрийн дуулал эгшиглэхэд хоолой нь зангиран төрийн дууллаа ч дуулж чадсангүй. Пак Жон Хи Ерөнхийлөгч үг хэлэх болоход зөвхөн улс нь ядуу гэдэг шалтгаанаар харь хол газар, бусдын улсад, газар доор хэдэн мянган метрийн гүнд нүүрээ хав хар болтол түлэн, хүнд хэцүү ажил хийж байгаа өөрийн улсын иргэдээ хараад үгээ ч хэлч чадахгүй зүгээр л ''Бүгдээрээ хичээнгүйлэн ажиллацгаая, хойч үеийнхээ төлөө хичээнгүйлэн ажиллацгаая'' гэж нулимсаа тэвчсэн хоолойгоор дахин дахин давтан хэлж байлаа. 
"Улс нь ядуугийн улмаас харь хол хүний нутагт, хэдэн мянган метрийн газар доорх гүнд, хүнд хүчир ажил хийж байгаа уурхайчин залуус, харийн хүний цогцос арчиж буй эмнэлгийн сувилагч охид, эх нутагтаа өлсөж байгаа ядуу иргэдээ бодож илүү цааш тэвчиж чадахгүй байна" гээд "БИД энэ үнэ цэнийг мартах учиргүй" гэж хэлэн хоолой зангируулан нулимсаа арчихад тэнд байсан уурхайчид болон сувилагч нар бүгд уйлжээ. Үүнийг харж суусан Германы Ерөнхийлөгч Любки хүртэл нулимстай байв. 

Харийн оронд ажиллаж улсаа ядуурлаас аварсан солонгос залуус   

Пак Ерөнхийлөгч гуниглан, зочид буудал руугаа явах замдаа ч машин дотор үргэлжлүүлэн нулимс дуслуулж явлаа. Хажууд нь сууж байсан Ерөнхийлөгч Любки нусны алчуураа сарвайн "Бид тусламж өгнө, германы ард түмэн тусална" хэмээн хүч өгөн тайвшруулж. Баруун Германы УИХ-ын танхимд Пак Ерөнхийлөгч үг хэлэхдээ ''Бидэнд мөнгө зээлээч, Бид ч бас танай улс шиг социалист оронуудтай түнжин хагарчихсан байгаа. Солонгос улс социалист орнуудыг ялъя гэвэл тодорхойгоор эдийн засгийн эрх чөлөөнд хүрэх хэрэгтэй байна. Солонгос улсад мөнгө зээлээч. Бид зээлсэн мөнгөө заавал буцаан төлөх болно. Би худлаа ярьж мэдэхгүй. Манай солонгосын иргэд огтхон ч худалч биш. Социалист орнуудыг ялж чадахад тусалж өгөөч'' гэж хэлжээ. Тухайн үед Солонгос улс баялаг ч байхгүй, мөнгө ч байхгүй дэлхийн хамгийн ядуу орны нэг байлаа. Ард нь Энэтхэг л байсан. Тэд Германаас мөнгө зээлж чадсан ба 1965 оноос эхлэн экспортын хэмжээгээрээ дэлхийг цочоож эхэллээ. Өнөөдрийн Солонгос улсын орчин үеийн хөгжлийн эхлэл нь уурхайчид болон сувилагчдаа герман руу илгээсэн томилгооноос үүдэлтэй гэж тэмдэглэн үлдээжээ.
Орчуулсан С.Болортуяа

Эх сурвалж: http://eagle.mn/

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-Д ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАХААР ЦАХИМ ВИЗИЙН ЗӨВШӨӨРӨЛ АВСАН ИРГЭДИЙГ ИЛГЭЭХЭЭР ХОЁР ТАЛ ХҮЧИН ЧАРМАЙЛТ ГАРГАН АЖИЛЛАЖ БАЙНА 2021-09-03

Шинжилгээгээр коронавируст халдварын 3,638 тохиолдол шинээр бүртгэгдлээ. /2021.09.03/ 2021-09-03

БНСУ-д зай барих хатуу журмыг орон даяар мөрдөх хугацааг дахин нэг сараар сунгана 2021-09-03

Сөүл хотын чиглэлд зорчих зорчигчдын PCR шинжилгээний шинэчлэгдсэн шаардлага 2021-09-03

Ким Жөн Ун: БНАСАУ “COVID-19”-ийн нэг ч тохиолдол бүртгэгдээгүй хэмээн мэдэгдэв 2021-09-03

ХАРИЙН ОРОНД АЖИЛЛАЖ УЛСАА ЯДУУРЛААС АВАРСАН СОЛОНГОС ЗАЛУУС 2021-09-04

БНСУ-д “Мю”-гээр халдварласан гурван тохиолдол бүртгэгдсэн 2021-09-04

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд 2021-09-06

БНСУ-н Сөүл хотод зай барих дөрөвдүгээр түвшний хязгаарлалтуудын мөрдөх хугацааг сунгалаа 2021-09-06

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний рейтинг өсжээ 2021-09-06

БНСУ-д халдварын 1375, нас баралтын 6 тохиолдол шинээр бүртгэгдсэн 2021-09-06