БНСУ-н Сөүл хотод зай барих дөрөвдүгээр түвшний хязгаарлалтуудын мөрдөх хугацааг сунгалаа

БНСУ-н Сөүл хотод зай барих дөрөвдүгээр түвшний хязгаарлалтуудын мөрдөх хугацааг сунгалаа

БНСУ-д ням гаргийн байдлаар 30 сая гаруй иргэн “COVID-19”-ийн вакцины эхний тунд хамрагдаад байна гэж тус улсын эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд мэдээллээ.

Солонгосын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, 30 сая гаруй иргэн буюу улсын нийт 52 сая хүн амын 58 орчим хувь нь вакцины эхний тунг хийлгэжээ.

Түүнээс 17.7 сая хүн буюу нийт хүн амын 34.5 хувь нь вакцинд бүрэн хамрагдсан байна. Улсын хэмжээнд “COVID-19”-ийн вакцинжуулалтыг хоёрдугаар сарын 26-нд эхлүүлсэн юм.

Тийнхүү вакцинд хамрагдсан хүний тоо зургаадугаар сарын 10-нд 10 сая, наймдугаар сарын 3-нд 20 саяд хүрч, наймдугаар сарын 26-наас 18-49 насныхныг вакцинд хамруулж эхэлснээс хойш ийнхүү хурдацтай нэмэгдэж байна.

Засгийн газар 11 дүгээр сар гэхэд нийтийн дархлаа тогтоох зорилтынхоо хүрээнд есдүгээр сарын 20-22-нд болох ургацын баяр гэхэд 36 сая хүн буюу хүн амынхаа 70 хувийг вакцинд хамруулахыг зорьж байгаа ажээ.

БНСУ-д ням гарагт “COVID-19” халдварын 1490 тохиолдол шинээр илэрснээр нийт тохиолдлын тоо 260 403-т хүрлээ гэж Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ.

"COVID-19"-ийн илүү хурдан халдварладаг “Дельта” хувилбарын тархалт нэмэгдэх болоод буй энэ үед улсын хэмжээнд өдөрт шинээр илрэх халдварын тохиолдлын тоо сүүлийн хоёр сарын турш 1000 даваад байна.

Үүнтэй холбоотойгоор эрх баригчид Сөүл хотын бүсэд зай барих хамгийн хатуу буюу дөрөвдүгээр түвшний хязгаарлалтуудын мөрдөх хугацааг ирэх 10 дугаар сарын 3-ны өдөр хүртэл сунгажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Сөүл хотын чиглэлд зорчих зорчигчдын PCR шинжилгээний шинэчлэгдсэн шаардлага 2021-09-03

Ким Жөн Ун: БНАСАУ “COVID-19”-ийн нэг ч тохиолдол бүртгэгдээгүй хэмээн мэдэгдэв 2021-09-03

ХАРИЙН ОРОНД АЖИЛЛАЖ УЛСАА ЯДУУРЛААС АВАРСАН СОЛОНГОС ЗАЛУУС 2021-09-04

БНСУ-д “Мю”-гээр халдварласан гурван тохиолдол бүртгэгдсэн 2021-09-04

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд 2021-09-06

БНСУ-н Сөүл хотод зай барих дөрөвдүгээр түвшний хязгаарлалтуудын мөрдөх хугацааг сунгалаа 2021-09-06

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний рейтинг өсжээ 2021-09-06

БНСУ-д халдварын 1375, нас баралтын 6 тохиолдол шинээр бүртгэгдсэн 2021-09-06

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй дээд түвшний цахим уулзалт хийнэ 2021-09-07

БНАСАУ байгуулагдсаны ойгоо тохиолдуулан цэргийн парад зохион байгуулж магадгүй 2021-09-07

БНСУ-ын “Hyundai Motor” компани бүх загварын авто машиндаа устөрөгчийн хөдөлгүүр суурилуулна 2021-09-08