БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Чой Жон Мүн энэ долоо хоногт Катар, Оманд айлчилна
БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Чой Жон Мүн энэ долоо хоногт Катар, Оманд айлчилж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцон бүс нутаг болон олон улсын асуудлаар яриа хэлцээ хийнэ гэж БНСУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдэгджээ.
“Гадаад хэргийн дэд сайд Чой Жон Мүн айлчлалынхаа үеэр Катарын өндөр дээд албан тушаалтнуудтай уулзаж, дайны хөлд нэрвэгдсэн Афганистанаас БНСУ-ын Элчин сайдын яамны ажилтнуудыг гаргасанд талархаж буйгаа илэрхийлэхийн сацуу хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар яриа хэлцээ хийхээр төлөвлөж байна” хэмээн тус яамны мэдэгдэлд дурджээ.
“Талибан” хөдөлгөөн Афганистаны засгийн эрхийг гартаа авсны дараа БНСУ тус улсын нийслэл Кабул дахь Элчин сайдын яамны ажилтнуудаа Катар улс руу нүүлгэн шилжүүлсэн билээ.
Түүнчлэн тэрбээр Оман улсад хийх айлчлалынхаа үеэр хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тус улсын өндөр албан тушаалтнуудтай яриа хэлцээ хийнэ гэдгээ мөн илэрхийлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.