ОХУ дижитал рубль гаргахаар төлөвлөж байна
ОХУ-ын санхүүгийн зах зээлийг 2030 он хүртэл хөгжүүлэх стратегийн төслийн хүрээнд дижитал рубль гаргахаар төлөвлөж байгаа тухай тус улсын Сангийн яам мэдээлжээ.
Дижитал рублийн туршилтыг 2022 оны нэгдүгээр сараас эхлүүлэх аж. Туршилт дууссаны дараа ОХУ-ын Төв банк дүнд нь үндэслэн дижитал рублийг нэвтрүүлэх замын зураг гаргана.
Дижитал рубль нь бэлэн болон бэлэн бус мөнгөний хамтаар ОХУ-д гурав дахь албан ёсны төлбөрийн хэрэгсэл болох юм. Ингэхдээ Төв банкнаас төвлөрсөн хэлбэрээр гаргах тул криптовалют биш байх аж
Оросуудын дийлэнх нь дижитал рубль хэлбэрээр цалин авахад бэлэн биш байгаа нь судалгаанаас харагджээ. Судалгаанд хамрагдагсдын 41 хувь нь цалин хөлсний ийм хэлбэртэй огт санал нийлэхгүй байгаа бол ердөө 11 хувь нь зөвшөөрчээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.