Нийслэлийн 29 сургуулийн сурагчдад 37 чиглэлд автобус үйлчилж байна.

Нийслэлийн 29 сургуулийн сурагчдад 37 чиглэлд автобус үйлчилж байна.

Нийслэлийн ерөнхий боловсролын 29 сургуулийн сурагчдад 37 чиглэлд 37 автобус үйлчилж байна.

Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Сургуулийн бүсэд аюулгүй байдлыг бүрэн хангасан стандарт нэвтрүүлж, сурагчдыг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих асуудлыг шийдвэрлэх” зорилтын хүрээнд “Сургуулийн автобус” төслийг 3 дахь хичээлийн жилдээ хэрэгжүүлж байна.

Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас сургуулийн автобусны чиглэл, маршрутыг боловсруулан баталсан. Үүний дагуу өглөө 6.30-7.00, өдөр 11.50-12.50, орой 16:00-18:30 цагт үйлчлэх юм.

Сургуулийн автобусны үйлчилгээнд хяналт тавих зорилгоор сургуулийн захиргааны зүгээс “Хүүхэд зохицуулагч”-ийг томилж, гэрээ байгуулж хамтран ажиллахаар болсон.

Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан ариутгал, халдваргүйтгэлийг тогтоосон хугацаанд хийж, цар тахлын үед нийтийн тээврийн үйлчилгээнд мөрдөх түр журмын дагуу халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллаж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд 2021-09-14

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд 2021-09-14

Нийслэлийн Онцгой комисс УИХ-ын Түр хороонд ажлаа тайлагнав 2021-09-14

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн ХБНГ Улсын “FAV” компанийн захирал Хайко Шулертай уулзлаа. 2021-09-14

Л.Энх-Амгалан: Халдварын тоо буурвал танхимын хичээлийг нэмэгдүүлнэ 2021-09-14

Нийслэлийн 29 сургуулийн сурагчдад 37 чиглэлд автобус үйлчилж байна. 2021-09-14

Эмэгтэйчүүдийн оролцоог шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэх асуудлаар ярилцаж санал солилцов 2021-09-14

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллаж байна. 2021-09-14

Шинжилгээгээр коронавируст халдварын 2939 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2021-09-14

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг амбулаторийн 28 төрлийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна 2021-09-14

“Нэг Монгол” ТББ-аас ОБЕГ-т 130 сая төгрөгийн багаж, хэрэгслүүдийг хандивлав 2021-09-14