“Нэг Монгол” ТББ-аас ОБЕГ-т 130 сая төгрөгийн багаж, хэрэгслүүдийг хандивлав
“Нэг Монгол” ТББ-аас Онцгой байдлын ерөнхий газарт 130 сая төгрөгийн өртөг бүхий аврах ажиллагааны багаж хэрэгслийг хүлээлгэн өглөө.
Тус байгууллага нь Австрали улсын “Weber- Rescue system” ХХК-д хүсэлт гарган, хамтын ажиллагааны хүрээнд эдгээр багаж, хэрэгслүүдийг нийлүүлсэн байна.
Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Онцгой байдлын албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах, аврагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, багаж хэрэгслийг хандивласанд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье” гэлээ.
“Нэг Монгол” ТББ нь “Weber- Rescue system” ХХК-тэй хамтран 2019 онд Герман улсад зохион байгуулагдсан олон улсын сургалт дадлагад Онцгой байдлын байгууллагын 12 алба хаагчийг хамруулж байсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.