Шинжилгээгээр коронавируст халдварын 2939 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Шинжилгээгээр коронавируст халдварын 2939 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 2939 хүн коронавирусээр халдварласан нь батлагдлаа. Энэ нь өчигдрийнхөөс 588 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм.

Мөн хугацаанд архаг хууч өвчтэй, коронавируст халдвар хавсарсан шалтгаант хэлбэрээр  6 эмэгтэй,  4 эрэгтэй, нийт  10 хүн  энджээ. Харин 4825 иргэн эдгэрсэн байна.

Шинээр илэрсэн тохиолдлын  1404 нь Улаанбаатар хотод,   1534 нь орон нутагт бүртгэгджээ.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон аймаг орон нутгийн эмнэлгүүдэд  20 702 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас жирэмсэн эх 1075, хүүхэд  3274 байна.

Харин нийт эмчлүүлэгчдийн  12 988 нь хөнгөн,  5715 нь хүндэвтэр,  1684 нь хүнд,   315 хүн маш хүнд оноштой байгаа юм. Харин хөнгөн хэлбэрээр өвчилсөн 42 056 хүн гэрийн ажиглалт тусгаарлалтад өрхийн эмчийн хяналтад байгаа аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн ХБНГ Улсын “FAV” компанийн захирал Хайко Шулертай уулзлаа. 2021-09-14

Л.Энх-Амгалан: Халдварын тоо буурвал танхимын хичээлийг нэмэгдүүлнэ 2021-09-14

Нийслэлийн 29 сургуулийн сурагчдад 37 чиглэлд автобус үйлчилж байна. 2021-09-14

Эмэгтэйчүүдийн оролцоог шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэх асуудлаар ярилцаж санал солилцов 2021-09-14

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллаж байна. 2021-09-14

Шинжилгээгээр коронавируст халдварын 2939 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2021-09-14

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг амбулаторийн 28 төрлийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна 2021-09-14

“Нэг Монгол” ТББ-аас ОБЕГ-т 130 сая төгрөгийн багаж, хэрэгслүүдийг хандивлав 2021-09-14

Хүүхэд, залуучуудын театрын барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна 2021-09-14

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ "Ачигч автомашинуудын нэгдсэн холбоо"-ны удирдлагуудтай уулзаж ярилцлаа. 2021-09-14

"Оролцоо" төсөлд хамрагдсан залуусыг ажил, орлоготой болгоход анхаарна 2021-09-14