Монголын зарим баяр амралтын өдрөөр Монгол, Хятадын Хилийн авто замын боомтуудыг ажиллуулах талаар тохиролцлоо
![Монголын зарим баяр амралтын өдрөөр Монгол, Хятадын Хилийн авто замын боомтуудыг ажиллуулах талаар тохиролцлоо](http://olnodo.com/media/post/2021-09/quz9T5xvqgKjQ6g60xbXo5S1BFL96jiXdfxFRftP.jpeg)
Монгол, Хятадын "Хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2021 оны сүүлийн хагас жилийн хугацаанд хэрхэн ажиллах талаар дипломат шугамаар харилцан тохиролцлоо.
Тус харилцан тохиролцоонд Монголын талын баяр амралтын өдөр /Бүгд Найрамдах Улс Тунхагласан өдөр - 11 дүгээр сарын 26, Их эзэн Чингис хааны өдөр (билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн), Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн баярын өдөр - 12 дугаар сарын 29/ -үүдэд хилийн Булган-Такашикэн, Булган-Лаоемяо, Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Замын-Үүд-Эрээн, Бичигт-Зүүнхатавч, Баянхошуу-Өвдөг зэрэг хилийн авто замын боомтуудыг ажиллуулахаар боллоо.
Хил хамгаалах ерѳнхий газрын Олон нийттэй харилцах алба
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.