Хүүхэд, залуучуудын театрын барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна

Хүүхэд, залуучуудын театрын барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна

Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороонд барьж буй дүүргийн Соёлын ордон буюу  Хүүхэд, залуучуудын театрын барилга угсралт, дэд бүтэц татах ажил 80 хувьтай үргэлжилж байна. Гурван давхар тус барилгын угсралтын ажил дуусаж, дотор цахилгааны монтаж, шаврын ажил, дээврийн хар цаас наах, шилэн гэгээвчний рам зангидах ажил гүйцэтгэгдэх шатандаа явж байгаа юм.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй тус Соёлын ордны барилга нь 850 хүний багтаамжтай. Засгийн газар энэ барилгыг Хүүхэд, залуучуудын театр болгохоор шийдвэрлэсэн бөгөөд дотроо кино театр, арга хэмжээ зохион байгуулах танхим, гадна талбайд задгай театр, усан оргилууртай байхаар төлөвлөжээ. Ингэснээр иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, урлаг, соёлын арга хэмжээ, уралдаан, тэмцээн зохион байгуулах боломж бүрдэх юм.

Хүүхэд, залуучуудын театрын барилга угсралтын ажлыг “Аглут” ХХК 2019 онд гүйцэтгэж эхэлсэн бөгөөд энэ онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Эмэгтэйчүүдийн оролцоог шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэх асуудлаар ярилцаж санал солилцов 2021-09-14

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллаж байна. 2021-09-14

Шинжилгээгээр коронавируст халдварын 2939 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2021-09-14

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг амбулаторийн 28 төрлийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна 2021-09-14

“Нэг Монгол” ТББ-аас ОБЕГ-т 130 сая төгрөгийн багаж, хэрэгслүүдийг хандивлав 2021-09-14

Хүүхэд, залуучуудын театрын барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна 2021-09-14

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ "Ачигч автомашинуудын нэгдсэн холбоо"-ны удирдлагуудтай уулзаж ярилцлаа. 2021-09-14

"Оролцоо" төсөлд хамрагдсан залуусыг ажил, орлоготой болгоход анхаарна 2021-09-14

Монголын зарим баяр амралтын өдрөөр Монгол, Хятадын Хилийн авто замын боомтуудыг ажиллуулах талаар тохиролцлоо 2021-09-14

Батлан хамгаалах салбарынхан хувийн автомашинаас татгалзахыг уриалжээ. 2021-09-14

Улаанбаатарт 17-19 хэм дулаан байна 2021-09-15