Өнөөдөр болох үйл явдлууд
Өнөөдөр буюу есдүгээр сарын 15-нд болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна.
9:40 цагт “Таван толгой түлш” компанийн хэрэглэгчид үйлчлэх төвд “Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” аяны нээлт болно.
10:00 цагт Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд шаардлагатай тоног, төхөөрөмж гардуулах арга хэмжээ болно.
10:00 цагт ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн II байранд Төр, нийгмийн зүтгэлтэн, академич Д.Төмөр-Очирын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99827787, 99768798
10:00 цагт Улсын ерөнхий прокурорын газарт "Ноёд" группийн ерөнхийлөгч Г.Буяндорж, гавьяат жүжигчин Т.Ариунаа нар цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 89810249
11:00 цагт Сүхбаатарын талбайд Монголын орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо “ОСНАА-орхигдуулж болохгүй салбар” хөдөлгөөн өрнүүлж, БХБЯ-ны сайд Б.Мөнхбаатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нарт шаардлага хүргүүлнэ. Утас: 88362418 99053606
14:00 цагт МУИС-д тус сургууль, “Андореан” компанийн Монгол залуусын оюуны үнэлэмжийг дэлхийд хүргэх төслийн нээлт болно. Утас: 89111317
18.00 цагт "Чойжин ламын сүм" музейд 2011 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй “Үдшийн музей” үйл ажиллагаа болно.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.