Францын сенатын гишүүд Хавдар судлалын үндэсний төвд айлчиллаа

Францын сенатын гишүүд Хавдар судлалын үндэсний төвд айлчиллаа

УИХ дахь Монгол-Францын найрамдлын бүлгийн дарга Ж.Чинбүрэнгийн урилгаар Францын парламентын дэд дарга, хатагтай Натали Дэлатр, Францын парламентын Нийгмийн бодлогын байнгын хорооны дэд дарга, Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Филипп Мүэй, сенатын гишүүд Паскал Мартин, хатагтай Мари Пьер Ришэ, Завье Вэрн нар Хавдар судлалын үндэсний төвд зочилж, ажлын уулзалт хийлээ.

Францын хавдрын эмнэлэг, төвүүдэд манай олон эмч сувилагч нар мэргэжил дээшлүүлж, Франц эмч нарын баг манай эмнэлэгт олон чиглэлээр мэргэжилтэн сурган, өөрсдөө зааж, дэмжлэг үзүүлж байлаа.

Ялангуяа дэлхийн элэгний мэс заслын ноён оргилын нэг, Францын мэс засалч Мишель Жиле хувиасаа 100 мянган еврогийн чек барин ирж, ХСҮТ-ийн Элэг цөс, нойр булчирхайн тасгийг 2008 онд байгуулахад бүх тоног төхөөрөмжөөр хангасан нь одоо ч үүргээ гүйцэтгэсээр байгаа билээ. Түүний өөрийн ур чадвараа шавь Ж.Чинбүрэндээ харамгүй сургасан нь олон монгол хүнд тус болж, одоо түүний хамтран зүтгэгч нар, шавь нар, шавийн шавь нар нь амжилттай нутагшуулан хагалгаагаа үр дүнтэй хийсээр байна.

Энэхүү уулзалтаар цаашид Хавдрын эрт илрүүлэг, эмчилгээ оношлогооны чадамжийг сайжруулж мэргэжилтэн сургах, судалгааны ажлуудыг дэмжин хамтарч ажиллахыг бүхий л талаар дэмжин ажиллахаа Сенатын гишүүд илэрхийлж дараагийн онлайн уулзалтаар ажлаа нарийвчлан хэлэлцэхээр боллоо гэж ХСҮТ-өөс мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр хуралдаж байна. 2021-09-15

ХАА-н салбарын экспортыг нэмэгдүүлэхэд ГХЯ-тай хамтран ажиллана 2021-09-15

“Монголын шилдэг 100 залуу” энэ сарын 27-ны өдөр шалгаруулна. 2021-09-15

Шинжилгээгээр коронавируст халдварын 2,737 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2021-09-15

Монгол Улсад олон улсын гэрээний дагуу визгүй ирсэн гадаадын иргэдийн анхааралд... 2021-09-15

Францын сенатын гишүүд Хавдар судлалын үндэсний төвд айлчиллаа 2021-09-15

“Баялаг бүтээгч-өглөөний уулзалт”-ыг “Цар тахал ба эдийн засаг” сэдвийн дор өнөөдөр зохион байгууллаа. 2021-09-15

Дархлаа сэргээх гуравдугаар тунд хамруулах ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө. 2021-09-15

Төрийн өмчийн их, дээд сургуулиудыг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор”-оор орон нутагт үе шаттайгаар хөгжүүлнэ 2021-09-15

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны есдүгээр сарын 15-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2021-09-15

Гашуунсухайт боомт дахь Чингэлэг тээврийн терминалын бүтээн байгуулалтын явцын талаар танилцуулав 2021-09-15