БНАСАУ цөмийн зэвсэгт зориулсан уран баяжуулах гол объектоо өргөжүүлж буйг хиймэл дагуулаас ирүүлсэн

БНАСАУ цөмийн зэвсэгт зориулсан уран баяжуулах гол объектоо өргөжүүлж буйг хиймэл дагуулаас ирүүлсэн

БНАСАУ цөмийн зэвсэгт зориулсан уран баяжуулах гол объектоо өргөжүүлж буйг хиймэл дагуулаас ирүүлсэн шинэ гэрэл зургууд гэрчилж байна гэж CNN агентлаг эх сурвалж дурдан мэдээлжээ.

Олон улс судлалын Миддлберийн хүрээлэнгийн профессор, зэвсэглэлийн шинжээч Жеффри Люисийн хэлснээр, “Maxar” компаниас авсан гэрэл зураг дээр Ёнбен дахь цөмийн судалгааны цогцолборын нутаг дэвсгэр дээр уран баяжуулах үйлдвэрийн барилгын ажил явагдаж буй нь гарчээ. Ингэснээр Хойд Солонгос цөмийн зэвсгийн үйлдвэрлэлээ 25 хувиар нэмэгдүүлэх боломжтой болно гэж шинжээч үзэж байна.

Үүнээс өмнө тус объектын талбайг нэмэгдүүлсэн нь уран баяжуулах центрифугийг олон тоогоор байршуулах боломжтой болсон гэж тэрбээр тодруулжээ. Цогцолборын талбайг мянга орчим кв. м болгож өргөжүүлсэн нь дахин нэг мянган центрифуг байрлуулахад хангалттай талбай гэнэ. Ингэснээр, баяжуулсан ураны үйлдвэрлэлийг 25 хувиар нэмэгдүүлэх боломжтой болно.

БНАСАУ өнгөрсөн лхагва гарагт Яндок суурингаас хоёр баллистик пуужин харвасан билээ. Пуужингууд 800 орчим км зай туулж, 60 км өндөрт хүрсэн байна. Туршилтын явцыг Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун биечлэн ажиглаагүй. Үүнээс өмнө энэ сарын 11 болон 12-нд тус улс хол зайны тусгалтай далавчит пуужин мөн харваж байв.

Олон улсын цөмийн энергийн агентлаг БНАСАУ 2018 оноос хойш зогсоогоод байсан Ёнбён дахь цөмийн реакторуудаа ажиллуулж эхэлснийг илтгэх шинж тэмдэг илрүүлсэн тухай мэдээлж байсан билээ. Тухайлбал, плутонийг цөмийн түлшнээс ялган авдаг лабораторийг ашиглаж эхэлсэн зэрэг шинж тэмдэг илэрчээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ шумбагч онгоцны баллистик пуужин амжилттай туршлаа 2021-09-16

БНСУ-д нийт хүн амын 68.1 хувь нь “COVID-19”-ийн вакцины эхний тунд бүрэн хамрагджээ. 2021-09-16

БНСУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 1943 тохиолдол илэрсэн 2021-09-16

БНСУ-ын BTS хамтлагийн дуучин Жонгүг төрсөн ахдаа 3 тэрбум воны байраа бэлэглэсэн байна. 2021-09-16

БНСУ, Японы дипломатчид Солонгосын хойгийн талаар хэлэлцжээ 2021-09-17

БНАСАУ цөмийн зэвсэгт зориулсан уран баяжуулах гол объектоо өргөжүүлж буйг хиймэл дагуулаас ирүүлсэн 2021-09-17

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний хамтаар “BTS” хамтлаг НҮБ-ын үйл ажиллагаанд оролцоно 2021-09-20

БНСУ-ын “BTS” хамтлаг цахим тоглолт зохион байгуулна. 2021-09-20

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсонтой дээд түвшний хэлэлцээ хийв 2021-09-21

БНСУ инновацийн индексээр дэлхийд тавдугаарт эрэмбэлэгджээ. 2021-09-21

БНСУ-ын “Hyundai Motor” компани эрсдэлтэй 25000 “Kona” цахилгаан автомашиныг эргүүлэн татжээ. 2021-09-22