БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний хамтаар “BTS” хамтлаг НҮБ-ын үйл ажиллагаанд оролцоно

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний хамтаар “BTS” хамтлаг НҮБ-ын үйл ажиллагаанд оролцоно

БНСУ-ын “BTS” хамтлаг ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгчийн хувиар НҮБ-ын үйл ажиллагаанд оролцохоор АНУ-ын Нью-Йорк хотыг зорьжээ.

Тэд Нью-Йоркт орон нутгийн цагаар даваа гарагт болох Тогтвортой хөгжлийн зорилтын Агшин хэмээх үйл ажиллагааны /Moment/ нээлтийн ёслолд БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний хамтаар оролцоно.

Ерөнхийлөгч долоон гишүүний бүрэлдэхүүнтэй тус хамтлагийг “ерөнхийлөгчийн ирээдүй хойч үе, соёлын тусгай төлөөлөгч”-өөр мягмар гарагт томилжээ. Тийнхүү “BTS” Нью-Йоркт үг хэлж, нэгэн үзүүлбэрийнхээ видео клипийг толилуулах ажээ.

Агшин үйл ажиллагааг тогтвортой хөгжлийн зорилтууддаа хүрэх чиглэлд гаргах хүчин чармайлтаа эрчимжүүлэхийг олон улсад уриалах зорилгоор зохион байгуулах ажээ. Үүнд, ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлт гэх мэт дэлхий дахинд тулгарч буй бусад сорилттой тэмцэх талаар тусгасан юм.

“BTS” хамтлагийн гишүүдийн хувьд тусгай төлөөлөгчийн хувиар дипломат паспорттой зорчино. Ташрамд дурдахад, энэхүү хамтлагийн таван дуу нь “Billboard”-ын шилдэг дуунуудын жагсаалтыг тэргүүлсэн амжилт үзүүлсэн билээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д нийт хүн амын 68.1 хувь нь “COVID-19”-ийн вакцины эхний тунд бүрэн хамрагджээ. 2021-09-16

БНСУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 1943 тохиолдол илэрсэн 2021-09-16

БНСУ-ын BTS хамтлагийн дуучин Жонгүг төрсөн ахдаа 3 тэрбум воны байраа бэлэглэсэн байна. 2021-09-16

БНСУ, Японы дипломатчид Солонгосын хойгийн талаар хэлэлцжээ 2021-09-17

БНАСАУ цөмийн зэвсэгт зориулсан уран баяжуулах гол объектоо өргөжүүлж буйг хиймэл дагуулаас ирүүлсэн 2021-09-17

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний хамтаар “BTS” хамтлаг НҮБ-ын үйл ажиллагаанд оролцоно 2021-09-20

БНСУ-ын “BTS” хамтлаг цахим тоглолт зохион байгуулна. 2021-09-20

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсонтой дээд түвшний хэлэлцээ хийв 2021-09-21

БНСУ инновацийн индексээр дэлхийд тавдугаарт эрэмбэлэгджээ. 2021-09-21

БНСУ-ын “Hyundai Motor” компани эрсдэлтэй 25000 “Kona” цахилгаан автомашиныг эргүүлэн татжээ. 2021-09-22

БНСУ, АНУ, Японы дипломатчид лхагва гарагт уулзжээ. 2021-09-23