Улаанбаатар хотод сайжруулсан шахмал түлшийг аравдугаар сарын нэгнээс борлуулж эхэлнэ.
![Улаанбаатар хотод сайжруулсан шахмал түлшийг аравдугаар сарын нэгнээс борлуулж эхэлнэ.](http://olnodo.com/media/post/2021-09/USPN2flRE72EC9EoxdcPOEsr2qDg5xIUKCsEdGBm.jpeg)
Улаанбаатар хотод энэ жил сайжруулсан шахмал түлшийг 600 гаруй цэгт аравдугаар сарын нэгнээс борлуулж эхэлнэ.
Сайжруулсан түлшний нөөцийг энэ оны зургаадугаар сараас эхлэн, 60 мянган тонн түлшний нөөц бүрдүүлэхээс одоогоор 52 мянган тонныг нь бэлтгээд байна.
“Нийслэлд 20 орчим агуулах түрээслэн нөөцөө хадгалж байгаа. Стандартын шаардлага хангаагүй түлш түлбэл галлагааны үед эрсдэл үүсэх магадлалтай тул мэргэжлийн хяналтын байгууллага тогтмол хянаж байдаг”-ийг Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Түлшний бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Э.Батцэцэг ярив.
Сайжруулсан шахмал түлш нь түүхий нүүрснээс хоёр дахин их илчлэгтэй. Сайжруулсан шахмал түлшний нөөцийг 60 мянган тонн орчимд байлгаж чадвал хэрэглээг хангах боломжтой. Нийслэлд нэг өдрийн түлшний хэрэглээ 3-4 мянган тонн байдаг аж.
Борлуулалтыг “Таван толгой түлш” ХХК хариуцаж байгаа бөгөөд 2019-2020 онд 75-90 мянган тн түлшний нөөц бүрдүүлж, хангалттай нөөцөөр өвлийг давжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.