Нийслэлд өдөртөө 17-18 хэм дулаан байна.

Нийслэлд өдөртөө 17-18 хэм дулаан байна.

Нийслэлд үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 17-18 хэм дулаан байна.

Өнөөдөр нийт нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно.

Нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр өдөртөө 8-13 хэм, Дорнод-Монголын тал нутгаар өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар өдөртөө 14-19 хэм дулаан байна.

Багануур орчмоор: Үүлшинэ. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 16-19 хэм дулаан байна.

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 15-17 хэм дулаан байна.

2021 оны 09 дүгээр сарын 23- 27 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Сарын 23-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 24-нд баруун аймгуудын нутгаар, 25-26-нд ихэнх нутгаар зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан.

Бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 11-16 хэм дулаан байна. 24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст дулаахан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Улаанбаатар хотод сайжруулсан шахмал түлшийг аравдугаар сарын нэгнээс борлуулж эхэлнэ. 2021-09-21

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Колумбын их сургуулийн Тогтвортой хөгжлийн төвийн захирал Жеффри Сакс бараалхав 2021-09-21

Улсын хэмжээнд Аи-92 автобензин 16, дизелийн түлш 30 хоногийн нөөцтэй байна 2021-09-21

Г.Ёндон: Дотоодын шатахууны нэг сарын нөөцийг БНХАУ-аас импортоор бүрдүүлэхээр мөнгөө шилжүүлсэн. 2021-09-21

Шадар сайд С.Амарсайхан Истанбул дахь ДЭСБАШ чөлөөт бүсийн захиргаатай хамтран ажиллахаар ярилцлаа 2021-09-21

Нийслэлд өдөртөө 17-18 хэм дулаан байна. 2021-09-22

ДОРНЫН ЗУРХАЙ: Балжинням, Дашнямтай өдөр тохиож байна 2021-09-22

ӨРНИЙН ЗУРХАЙ: Хумхынхаа амьдралын эрч хүч нэмэгдэнэ. 2021-09-22

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2021-09-22

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд 2021-09-22

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд 2021-09-22