Бээжингийн олон улсын кино наадам эхэлжээ.

Бээжингийн олон улсын кино наадам эхэлжээ.

Бээжингийн олон улсын 11 дэх удаагийн кино наадам мягмар гарагт эхэлжээ.

Энэхүү наадмын үеэр 250 гаруй киног толилуулна гэж зохион байгуулагчид мэдээлээд байна. “COVID-19” цар тахлын улмаас өнгөрсөн оны наадмын улаан хивсний ёслолыг цуцалсан бол энэ жил уламжлал ёсоор зохион байгуулжээ.

Наадмын дээд шагнал болох Тяньтан шагналын төлөө энэ жил дотоод, гадаадын 15 кино нэр дэвшиж байгаа бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүнийг Хятадын алдарт жүжигчин Гун Ли ахалж байна.

“Бээжингийн олон улсын кино наадмаар дамжуулан Хятадын соёл, урлаг хийгээд ард түмний түүхийн талаар дэлхий дахинд улам таниулна гэдэгт найдаж байна” гэж Гун Ли нээлтийн ёслолын үеэр хэлжээ.

Энэхүү кино наадмыг дэлхийн кино урлагийн салбарын төлөөлөгчдийн уялдаа холбоог бэхжүүлэх зорилгоор 2011 оноос зохион байгуулж эхэлсэн бөгөөд Хятадын кино урлагийн зах зээл хурдацтай хөгжсөний ачаар олон улсын анхаарлыг ихэд татах болоод буй ажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.