Австралийн Мельбурн хотын ойролцоо 5.8 магнитудын хүчтэй газаp хөдөллөө

Австралийн Мельбурн хотын ойролцоо 5.8 магнитудын хүчтэй газаp хөдөллөө

Австралийн өмнөд нутгийн Мельбурн хотын ойролцоо 5.8 магнитудын хүчтэй газаp хөдөллөө гэж Викториа мужийн Онцгой байдлын газар “Twitter” хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

Нийгмийн сүлжээнд нийтлэгдсэн дүрс бичлэгүүдээс үзэхэд нэгэн барилгад бага зэрэг эвдрэл үүсэж, Мельбурны төвийн бизнесийн дүүрэгт цахилгаан хангамж тасалдсан байна. Түүнчлэн зарим оршин суугч гудамжинд гарч зогссон нь харагджээ. 

“Газар хөдлөлтөөс үүдэн цунамийн аюул нүүрлээгүй” гэдгийг Онцгой байдлын газраас хожим нь мэдэгджээ. Одоогийн байдлаар хэн нэгэн хүн гэмтэж бэртсэн тухай мэдээлэл алга байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.