Хятадын сансрын нисэгчид эх дэлхийдээ буулаа

Хятадын сансрын нисэгчид эх дэлхийдээ буулаа

Хятадын гурван сансрын нисэгч БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Дунфен талбайд амжилттай газарджээ.

CCTV сувгийн мэдээлснээр, Пүрэв гарагт Бээжингийн цагаар 08.56 цагт “Шэньжоу-12” хөлөг Дэлхийн тойрог замд байгуулж буй Хятадын сансрын станцаас салжээ. Сансрын бүхээг орон нутгийн 13.34 цагт газардсан ба 13.40 цагт эрэн хай, аврах багийн мэргэжилтнүүд ирж, 13.43 цагт бүхээгийн тагийг онгойлгосон байна. Сансрын нисэгчдийн биеийн байдал сайн байна гэж тус телевиз онцолжээ.

“Шэньжоу-12” хөлөг долоодугаар сарын 17-нд Дэлхийгээс хөөрсөн билээ. Нислэгийн багт Не Хайшэн, Лю Бомин болон Тан Хунбо сансрын нисэгчид багтсан. Өнгөрсөн хугацаанд тэд сансрын станцын төхөөрөмжүүдийг угсрах зорилгоор хоёр удаа задгай сансарт гарсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.