“Tesla” Хятадад дата төв байгуулжээ
“Tesla” компани үйлдвэрлэл, борлуулалт, үйлчилгээ, цэнэглэлтийн мэдээлэл зэрэг Хятадад явуулж буй бизнесийн бүхий л мэдээллийг хадгалах зорилгоор тус улсад дата төв байгуулжээ.
Энэ тухай “Tesla” компанийн ерөнхий захирал Илон Маск Зүүн Хятадын Жэзян мужид эхэлсэн Интернэтийн асуудлаарх дэлхийн бага хуралд цахимаар оролцохдоо мэдэгдсэн байна.
“Бүх хувийн мэдээллийг хилийн чанадад шилжүүлэхгүйгээр Хятадад найдвартай хадгална. Зөвхөн маш ховор тохиолдолд, тухайлбал хилийн чанадад сэлбэг хэрэгсэл захиалах тохиолдолд зарим мэдээллийг зохих зөвшөөрөлтэйгээр хил дамнуулан дамжуулна” гэж тэрбээр мэдэгджээ.
“Tesla” мэдээллийн аюулгүй байдлын хамгийн сайн шийдлийг олохын тулд зохицуулагч байгууллагуудтай хамтран ажиллаж байна гэдгийг тэрбээр нэмж хэлсэн байна.
“Tesla” компани хилийн чанад дахь анхны үйлдвэрээ Шанхай хотноо 2019 онд барьсан билээ. Уг үйлдвэр нь жилд 500 мянган автомашин үйлдвэрлэх хүчтэй чадалтай юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.