Японы агаарын тээврийн компаниудын 126 нислэг цуцлагдсан

Японы агаарын тээврийн компаниудын 126 нислэг цуцлагдсан

“Миндул” нэртэй хар салхины улмаас Японы агаарын тээврийн “Japan Airlines” (JAL), “All Nippon Airways” (ANA) компаниудын 126 нислэг цуцлагдсан тухай Токио хотын Ханэда нисэх онгоцны буудал цахим хуудсандаа мэдээлжээ.

Токиогийн буланд мөн гаталга онгоцны үйлчилгээг зогсоосон байна. "NHK" телевизээр мэдээлснээр, нийслэл Токио болон Нагоя хот хоорондын хурдны замын эрэг хавийн хэд хэдэн хэсгийг хаажээ.

Токио хоттой хөрш зэргэлдээ орших Чиба мужийн Кацүүра хотын 7000 орчим оршин суугчид аадар бороо орж, хөрсний нуралт үүсэж болзошгүй байгаатай холбогдуулан нүүх зөвлөмж хүргүүлсэн байна.

“Миндул” хар салхи Токиогоос зүүн урагш Номхон далайд байгаа бөгөөд Хоншю арлын дагуу зүүн хойд зүгийг чиглэн ойртож байгаа аж. Хар салхины хурд төв хэсэгтээ секундэд 45 метрт хүрч байгаа бол салхины эргэлт секундэд 60 метрт хүрч байна гэж цаг уурчид мэдээлжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.