"Мөсөн өргөө" ашиглалтад орлоо.

"Мөсөн өргөө" ашиглалтад орлоо.

Зуны аагим халуунд ч мөсөн дээр гарч, бэлтгэл сургуулилтаа хийн, тэмцээн уралдаанаа зохиох нь өвлийн спортынхны нэг насны мөрөөдөл байлаа. Тэгвэл энэ мөрөөдөл бодит амьдрал дээр биеллээ оллоо. Монгол компаниуд нэгдэн нийлж бүтээсэн “Мөсөн өргөө” цогцолбор өнөөдөр нээлтээ хийв.

Үндэсний хөрөнгө оруулагч компаниудын төлөөлөл болсон 95 аж ахуйн нэгжийн оролцоо, 1600 гаруй мэргэжилтний ур ухаанаар бүтсэн энэхүү өргөөг олон улсын стандартын дагуу барьж босгосон бөгөөд 2600 үзэгчийн суудалтай, жилийн дөрвөн улирлын турш ашиглах боломжтой гэдгээрээ онцлог юм.

Нээлтийн үеэр барилгын төслийн удирдагч Б.Баасансүрэн “Мөсөө хайлуулахгүйгээр дулаанаа хадгалдаг шалаар солиод сагс, волейбол, гимнастик, бөхийн барилдаан зэрэг спортын олон төрлийн тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулж болно” хэмээн ярилаа.

Нээлтийн ёслолд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Баг тамирчид маань өвлийн олимпод амжилттай оролцох боломжийг бүрдүүлж, хүүхэд багачууд маань хүсэл мөрөөдлөөр жигүүрлэх үүд хаалга болсон мөсөн өргөө бол Монголын спорт төдийгүй соёлын салбарын онцгой бүтээн байгуулалт болж байна. Энэхүү гайхалтай бүтээн байгуулалтыг хийсэн баялаг бүтээгч та бүхэнд ард түмнийхээ нэрийн өмнөөс сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэсэн юм.

“Степпе Арена” ХХК уг төслийг санаачилж, “Ачит Ихт” компани, “Степпе Линк Холдинг” ХХК ерөнхий санхүүжүүлэгч нь болсон бол дэд бүтцийг “Юнайтед Прожектс Корпорэйшн” гүйцэтгэж, “МАК” компани цемент, шилэн хийц, бетон зэрэг евро стандартын бүтээгдэхүүнээрээ дэмжиж, Канад, Австрийн мэргэжилтнүүд зөвлөж, монгол залуус бүтээн байгуулалтад оролцсоны үр дүнд хоёр жил гаруйхны хугацаанд энэхүү өргөөг барьж босгосжээ.

Өвлийн спортын хөгжлийг хурдасгасан Мөсөн өргөөнөөс тив, дэлхий, олимпод нэрээ дуурсгах тамирчид олноор төрөн гарах болтугай.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

10-р сарын 1-ний дотор торгуулийнхаа 50 хувийг төлөөгүй тохиолдолд үлдсэн торгууль өршөөлд хамрагдахгүй 2021-09-29

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сарынхаас 0.4 хувиар нэмэгдлээ.  2021-09-29

“Цар тахлын үеийн шинэ хэв маягт дасан зохицох нь” онол, практикийн бага хурлыг зохион байгуулна 2021-09-29

Шинжилгээгээр коронавируст халдварын 2515 тохиолдол шинээр бүртгэгдлээ. /2021.09.29/ 2021-09-29

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад тулгамдсан асуудлыг үе шаттай шийдвэрлэнэ 2021-09-29

"Мөсөн өргөө" ашиглалтад орлоо. 2021-09-29

Хүүхдийн мөнгийг ирэх оноос хуримтлалд шилжүүлэх ч тодорхой хугацаанд сонголттой байхаар төлөвлөсөн 2021-09-29

Газрын багц хууль, түүнд холбоотой хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах төслийг боловсруулж УИХ-д өргөн барихаар бэлтгэсэн 2021-09-29

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн төслийг УИХ-д өргөн барина 2021-09-29

69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал 2021.09.27-ны өдөр зодог тайлахаар болсон 2021-09-29

Ихэнх нутгаар салхитай, сэрүүн байна. 2021-09-30