Хүүхдийн мөнгийг ирэх оноос хуримтлалд шилжүүлэх ч тодорхой хугацаанд сонголттой байхаар төлөвлөсөн

Хүүхдийн мөнгийг ирэх оноос хуримтлалд шилжүүлэх ч тодорхой хугацаанд сонголттой байхаар төлөвлөсөн

Хүүхдийн мөнгийг ирэх оноос хуримтлалд шилжүүлэх ч тодорхой хугацаанд сонголттой байхаар төлөвлөсөн тухай Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр мэдээлэв. 

Тодруулбал, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс долоодугаар сарын 1 буюу эхний хагас жилд 100 мянга хүртэлх төгрөгийг авч болно. Хүсвэл хуримтлал руу шилжүүлж болох бөгөөд энэ нь инфляцаас хамгаалсан арилжааны хүүгээр өссөн хэлбэртэй байх болно гэдгийг Сангийн сайд тодотгов. Мөн Хадгаламжийн даатгалын корпорацын төрөөс зохицуулагддаг даатгалд бүрэн хамгаалагдах юм байна. 

Харин долоодугаар сарын 1-нээс эхлэн хүүхдийн мөнгөний 50 мянган төгрөгөөс доошгүй нь хадгаламжинд хуримтлагдана. Харин 50 мянга хүртэлх төгрөгийг сонголттойгоор буюу гар дээрээ авч болно. Ийм маягаар халамжаас хуримтлал руу үе шаттай шилжихээр төлөвлөж буй аж.

Тэрбээр, "Хүүхдийн мөнгө цар тахлын үед түүхэн үүрэг гүйцэтгэж байгаа. Халамж гэж байгаа ч эдийн засгийг дэмжсэн макро бодлого байсан. Өрхийн орлогод нэмэр болж чадсан. Худалдан авалт нэмэгдэж, түүгээрээ эдийн засгийг дэмжсэн. Харин цаашид эдийн засгийг оновчтой бүтэц рүү оруулах шаардлагатай. Эдийн засгийн өсөлттэй үед халамж хэтрэх нь эдийн засгийн өрсөлдөх чадварыг сулруулдаг" хэмээсэн юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сарынхаас 0.4 хувиар нэмэгдлээ.  2021-09-29

“Цар тахлын үеийн шинэ хэв маягт дасан зохицох нь” онол, практикийн бага хурлыг зохион байгуулна 2021-09-29

Шинжилгээгээр коронавируст халдварын 2515 тохиолдол шинээр бүртгэгдлээ. /2021.09.29/ 2021-09-29

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад тулгамдсан асуудлыг үе шаттай шийдвэрлэнэ 2021-09-29

"Мөсөн өргөө" ашиглалтад орлоо. 2021-09-29

Хүүхдийн мөнгийг ирэх оноос хуримтлалд шилжүүлэх ч тодорхой хугацаанд сонголттой байхаар төлөвлөсөн 2021-09-29

Газрын багц хууль, түүнд холбоотой хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах төслийг боловсруулж УИХ-д өргөн барихаар бэлтгэсэн 2021-09-29

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн төслийг УИХ-д өргөн барина 2021-09-29

69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал 2021.09.27-ны өдөр зодог тайлахаар болсон 2021-09-29

Ихэнх нутгаар салхитай, сэрүүн байна. 2021-09-30

ДОРНЫН ЗУРХАЙ: Өр барагдуулах, газрын ам бооход сайн. 2021-09-30