Газрын багц хууль, түүнд холбоотой хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах төслийг боловсруулж УИХ-д өргөн барихаар бэлтгэсэн

Газрын багц хууль, түүнд холбоотой хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах төслийг боловсруулж УИХ-д өргөн барихаар бэлтгэсэн

Газар олголтыг гурван чиглэлд хуваахаар Газрын багц хууль, түүнд холбоотой хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах төслийг боловсруулж УИХ-д өргөн барихаар бэлтгэсэн тухай ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр мэдээлэв. 

Тэрбээр, Авлигын индексийг бууруулах ажлын багийг ахалдаг бөгөөд долоо хоног бүр Засгийн газрын хуралдаанд тус ажлын багийн хэрэгжүүлж буй ажлыг тайлагнадаг билээ. Энэ хүрээнд дээрх хуулийн төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болсноо тайлагнасан байна. 

Нэгдүгээрт, иргэнд олгодог 0.07 га газрыг үнэгүй болгох, түүнтэй холбоотой төлөвлөлтийг жилийн өмнө хийж, тухайн жилд цахимд нээлттэй болох юм. Ингэснээр, иргэд координат нь цахим нээлттэй тавигдсан газрыг авахаар хүсэлт гаргах тогтолцоо бүрдэх аж.

Мөн 0.07 га-гаас бусад төрлийн газрыг зөвхөн биечилсэн болон цахим дуудлага худалдаагаар борлуулахаар хуулийн төсөлд тусгажээ. Тухайлбал, дугуй засвар, цайны газар, аялал жуулчлал, газар тариалан, үйлдвэр, аж ахуйн гэх мэт бүх төрлийн газрыг цахим дуудлага худалдаанд оруулж, координатын байршлыг суурь үнийн хамт байршуулна. 

Иргэд egazar.gov.mn цахим хуудсанд нэвтэрснээр дуудлага худалдаанд оролцох боломжтойг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар онцоллоо. Цахимаар шийдвэр нь гарч газар өмчлөх тохиолдолд цахимаар QR код бүхий гэрчилгээгээ хэвлэн авах боломжтойг тэмдэглэв. 

Харин төр өөрийн ажлыг хэрэгжүүлэх зорилгоор өөртөө газар олгох хэлбэрийг хуулийн төсөлд тусгаад байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Цар тахлын үеийн шинэ хэв маягт дасан зохицох нь” онол, практикийн бага хурлыг зохион байгуулна 2021-09-29

Шинжилгээгээр коронавируст халдварын 2515 тохиолдол шинээр бүртгэгдлээ. /2021.09.29/ 2021-09-29

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад тулгамдсан асуудлыг үе шаттай шийдвэрлэнэ 2021-09-29

"Мөсөн өргөө" ашиглалтад орлоо. 2021-09-29

Хүүхдийн мөнгийг ирэх оноос хуримтлалд шилжүүлэх ч тодорхой хугацаанд сонголттой байхаар төлөвлөсөн 2021-09-29

Газрын багц хууль, түүнд холбоотой хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах төслийг боловсруулж УИХ-д өргөн барихаар бэлтгэсэн 2021-09-29

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн төслийг УИХ-д өргөн барина 2021-09-29

69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал 2021.09.27-ны өдөр зодог тайлахаар болсон 2021-09-29

Ихэнх нутгаар салхитай, сэрүүн байна. 2021-09-30

ДОРНЫН ЗУРХАЙ: Өр барагдуулах, газрын ам бооход сайн. 2021-09-30

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд 2021-09-30