БНАСАУ пуужин харвасантай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл өнөөдөр яаралтай хуралдахаар болжээ.

БНАСАУ пуужин харвасантай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл өнөөдөр яаралтай хуралдахаар болжээ.

БНАСАУ энэ долоо хоногийн эхээр пуужин харвасантай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл өнөөдөр яаралтай хуралдахаар болжээ.

Пёньян мягмар гаргийн өглөө нутаг дэвсгэрээсээ зүүн зүгт пуужин харвасан юм. Хөдөлмөрийн намын харьяа “Rodong Sinmun” сонинд лхагва гарагт мэдээлснээр, БНАСАУ шинээр бүтээсэн дуунаас хурдан “Хвасон-8” пуужингийн анхны туршилтыг хийжээ.

АНУ, Их Британи, Францын эрх баригчдын хүсэлтийн дагуу хийх хуралдааныг хаалттай хэлбэрээр явуулах төлөвтэй байна. Аюулгүй Зөвлөл Пёньяныг есдүгээр сарын 15-нд пуужин туршсаны дараа мөн яаралтай хуралдаан зохион байгуулсан боловч нэгдсэн зөвшилцөлд хүрч чадаагүй юм.

БНАСАУ шинэ төрлийн пуужингуудаа удаа дараа туршиж буй явдалд Аюулгүйн Зөвлөл ямар хариу үзүүлэх нь олны анхаарлыг ихэд татаж байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНАСАУ дуунаас хурдан шинэ пуужин туршжээ. 2021-09-29

Б.Мөнхжин БНХАУ байгуулагдсаны 72 жилийн ойд зориулсан цахим ёслолд оролцов. 2021-09-30

Ху Гён Ён утасны дугаарыг 100 сая воноор худалдаж авах санал тавьжээ. 2021-09-30

БНСУ-д “COVID-19” халдварын 2564 тохиолдол шинээр илэрлээ 2021-09-30

БНСУ-ын сансрын анхны пуужин "Нурихо"-г хөөргөхөөр 10-р сарын 21-д товложээ. 2021-09-30

БНАСАУ пуужин харвасантай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл өнөөдөр яаралтай хуралдахаар болжээ. 2021-09-30

БНСУ-д хүн хоорондын зай барих хатуу журмыг хоёр долоо хоногоор сунгана 2021-10-01

БНСУ-ын “Hyundai” компанийн борлуулалт 22 хувиар буурчээ 2021-10-01

БНСУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 2086 тохиолдол илэрсэн 2021-10-03

БНАСАУ холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл хуралдаж зөвшилцөлд хүрэлгүйгээр өндөрлөжээ. 2021-10-03

АНУ БНАСАУ-тай өргөн хүрээний асуудлуудаар хэлэлцэхэд бэлэн гэж мэдэгдэв. 2021-10-03