БНСУ-д хүн хоорондын зай барих хатуу журмыг хоёр долоо хоногоор сунгана

БНСУ-д хүн хоорондын зай барих хатуу журмыг хоёр долоо хоногоор сунгана

БНСУ-д бүх нийтийн амралтын өдрүүдээр “COVID-19” халдварын шинэ тохиолдлын тоо эрс нэмэгдэж болзошгүй байгаатай холбогдуулан хүн хоорондын зай барих хатуу журмыг орон даяар мөрдөх хугацааг дахин хоёр долоо хоногоор сунгана гэж тус улсын Ерөнхий сайд Ким Бу Кюм өнөөдөр мэдэгдлээ.

Ирэх даваа гаргаас хэрэгжих шинэчилсэн төлөвлөгөөний дагуу Сөүл хотын бүсэд зай барих хамгийн өндөр буюу дөрөвдүгээр түвшний журмыг баримтлах бол бусад бүс нутагт гуравдугаар түвшний хязгаарлалтуудыг үргэлжлүүлэн мөрдөх шаардлагатай ажээ.

Харин нийслэлийн бүс дэх кафе, зоогийн газруудыг оройн 22 цаг хүртэл үйл ажиллагаагаа явуулахыг зөвшөөрнө. Мөн оройн 18 цагаас хойш зургаа хүртэлх хүн нэг дор цуглахыг зөвшөөрөх бөгөөд тэдний дөрөв нь вакцинд бүрэн хамрагдсан байх шаардлагатай байна.

Цар тахлын дөрөв дэх давлагаанд нэрвэгдээд буй БНСУ-д өнгөрсөн долоо хоногт болсон Ургацын баярын дараа халдварын нөхцөл байдал улам хүндэрчээ. Хэдийгээр халдварын тархалтыг сааруулахын тулд орон даяар хязгаарлалтын арга хэмжээнүүдийг мөрдөж байгаа ч өдөрт илэрсэн халдварын тохиолдлын тоо 86 хоногийн турш 1000 даваад байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Б.Мөнхжин БНХАУ байгуулагдсаны 72 жилийн ойд зориулсан цахим ёслолд оролцов. 2021-09-30

Ху Гён Ён утасны дугаарыг 100 сая воноор худалдаж авах санал тавьжээ. 2021-09-30

БНСУ-д “COVID-19” халдварын 2564 тохиолдол шинээр илэрлээ 2021-09-30

БНСУ-ын сансрын анхны пуужин "Нурихо"-г хөөргөхөөр 10-р сарын 21-д товложээ. 2021-09-30

БНАСАУ пуужин харвасантай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл өнөөдөр яаралтай хуралдахаар болжээ. 2021-09-30

БНСУ-д хүн хоорондын зай барих хатуу журмыг хоёр долоо хоногоор сунгана 2021-10-01

БНСУ-ын “Hyundai” компанийн борлуулалт 22 хувиар буурчээ 2021-10-01

БНСУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 2086 тохиолдол илэрсэн 2021-10-03

БНАСАУ холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл хуралдаж зөвшилцөлд хүрэлгүйгээр өндөрлөжээ. 2021-10-03

АНУ БНАСАУ-тай өргөн хүрээний асуудлуудаар хэлэлцэхэд бэлэн гэж мэдэгдэв. 2021-10-03

БНСУ, БНАСАУ өнөө өглөө харилцаа холбооны шугамуудаа сэргээлээ. 2021-10-04