БНӨСУ-д энхийг сахиулах мотобуудлагын батальоны хэрэгцээнд 34 авто болон хуягт техникийг хүргүүлнэ
Бүгд найрамдах Өмнөд Судан улсад явагдаж байгаа НҮБ-ын Энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны хэрэгцээнд ашиглагдах 34 нэгж авто болон хуягт техникийг ажиллагааны газар оронд тээвэрлэн хүргүүлэхээр гэрээт Олон улсын тээвэр зуучлалын компанид хүлээн өгөх ажлыг ЗХЖШ-ын тушаалаар томилогдсон ажлын хэсэг зохион байгуулж байна.
Авто болон хуягт техникүүдийг хүлээлцэх ажилд ЗХЖШ-ын Материал техникийн газрын Техникийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа Б.Энхболд, Зэвсэгт хүчний 345 дугаар бригадын авто, хуягт техникийн төлөвлөлт, хангалтын ахлах офицер, хошууч Б.Мөнхтуул, Зэвсэгт хүчний 11 дүгээр ээлжийн мотобуудлагын батальоны захирагч, хурандаа О.Заяат нар оролцлоо.
Эдгээр авто болон хуягт техникүүдийг “Конфрейт-Агент” ХХК-ийн агуулахад байрлуулан нэг бүрчлэн хүлээлцүүлэх ажил үргэлжилж байна. Энэхүү хариуцлагатай ажлыг Зэвсэгт хүчний 11 дүгээр ээлжийн мотобуудлагын батальоны тээврийн салаанаас томилогдсон бүрэлдэхүүн ахмад Г.Мөнх-Учралын удирдлага дор хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал, эрүүл ахуй, халдвар, хамгааллын дэглэмийг чанд сахин гүйцэтгэж байна гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.