Вашигтон, Торонтод “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа болно

Вашигтон, Торонтод “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа болно

“Монголын Худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёл” чуулган АНУ-ын Вашигтон болон Канад улсын Торонто хотод болох гэж байна. Тодруулбал, Монголын “Экспорт, олон улсын худалдааны төв” ТББ-аас уламжлал ёсоор зохион байгуулах тус чуулган ирэх сарын 15-25-нд болно.

Вашингтон хотын Дэлхийн худалдааны төвд зохион байгуулах үеэр “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа гарч, оролцогч нар Олон улсын худалдааны төвийн 100 гаруй орны 330 төвийг хамарсан 750 мянга гаруй бизнес эрхлэгчтэй ажил хэргийн холбоо тогтоож, үйлдвэрлэл-технологи, бизнес эрхлэлтийн хүрээнд өөрийн бизнес үйл ажиллагаа болон улс орноо сурталчлан таниулах боломжтойг мэдээлж байна.

Энэ удаагийн үйл ажиллагаа үйлдвэр, ХАА, газар тариалан, эрчим хүч, барилга, тээвэр, соёл урлаг, аялал жуулчлал, мэдээллийн технологи, анагаах ухаан, банк санхүү, түүн дотроо финтек, харилцаа холбоо, уул уурхайн салбарыг хамарч, цахим болон тусгайлсан VIP бизнес уулзалт, бизнесийн сургалт-семинар хэлбэрээр болж, олон улсын 40 гаруй хөрөнгө оруулагч нарт төсөл танилцуулан соёл урлагаа толилуулах аж. Эдгээр үйл ажиллагааг чуулган болон үзэсгэлэн худалдаа дууссаны дараа мэдээллийн албан ёсны сувгуудаар 2 сар сурталчлах юм хэмээн зохион байгуулагч нар мэдээлж байна. Үйл ажиллагааны зорилгыг доорх байдлаар танилцуулж байна. Үүнд:

  • Хөрөнгө орууллалтын чуулганаас гадна төр, засгийн байгууллагын уулзалт АНУ, Канадын төрийн байгууллага, агентлаг, Засгийн газрын байгууллагатай Монгол Улсын ижил төстэй агентлаг, газрыг холбох, харилцан туршлага солилцох боломжтой.
  • Брэнд бүтээгдэхүүн болон улс орноо сурталчлан таниулсан үндэсний үйлдвэрлэгчийн худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжсэн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна.
  • “Монгол Экспорт” хөтөлбөрийн хүрээнд олон улсын стандартын шаардлага хангасан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг дэмжих,
  • Экспортын зах зээлийн хүрээг тэлж, экспортыг нэмэгдүүлэх
  • Дэлхийн худалдааны байгууллагын “Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр”-ийн хүрээнд хөнгөлөлт эдлэх боломжоо бүрэн ашиглах зэрэг зорилго, зорилтыг хэрэгжүүлэх аж.
  • Мөн нүүдэлчин соёл уламжлал, арга ухаан шингэсэн байгалийн гаралтай, экологийн цэвэр бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд дэлгэн хэрэглэгчдийн хүртээл болгох,
  • Бизнес эрхлэгчдээ дэмжих, чадавхжуулах зорилго бүхий сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг, судалгаа шинжилгээ, боловсрол, шинжлэх ухааны байгууллагуудтай холбоо тогтоох, хамтран ажиллах арга замуудыг эрэлхийлэх зэрэг зорилгын хүрээнд зохион байгуулах аж. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНӨСУ-д энхийг сахиулах мотобуудлагын батальоны хэрэгцээнд 34 авто болон хуягт техникийг хүргүүлнэ 2021-10-05

“Сүлд” виртуал музейн нээлт өчигдөр боллоо. 2021-10-05

Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Баярсайхан Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 2021-10-05

Д.СУМЪЯАБАЗАР: Мянган боломжийн түлхүүрийг атгуулагч багш танд баярын мэнд хүргэе 2021-10-05

Шинжилгээгээр коронавируст халдварын 2225 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2021-10-05

Вашигтон, Торонтод “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа болно 2021-10-05

БНСУ-ын виз гаргуулахаар 5.123.000 төгрөгийг залилуулжээ. 2021-10-05

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд хилчид нэгдэв 2021-10-05

Байнгын хороогоор энэ сард хэлэлцэх хууль тогтоомжийн төслүүдийн цаглаварыг баталлаа 2021-10-05

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ багш нарын баярт зориулж мэндчилгээ дэвшүүллээ 2021-10-05

Б.Батцэцэг сайд Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн сайд нарын уулзалтад оролцов 2021-10-05