“Сүлд” виртуал музейн нээлт өчигдөр боллоо.

“Сүлд” виртуал музейн нээлт өчигдөр боллоо.

Монгол Улсад Хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 110, орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг угтан байгуулсан “Сүлд” виртуал музейн нээлт өчигдөр боллоо.

“Сүлд” музей нь Монгол Улсын хамгийн анхны бүрэн хэмжээний виртуал музей гэдгээрээ онцлог бөгөөд орчин үеийн VR технологийг ашиглан 8 хүнд үйлчлэх хүчин чадалтай.

Виртуал орчинд интерактив ашиглах, турших, харьцуулах, тоглох, сонсох, харах, 360 хэмжээсээр аялах, даалгавар биелүүлэх боломжоор хангасан. Цагдаагийн байгууллагын “Сүлд” виртуал музей нь гурван хэсэгтэй бөгөөд цагдаа, дотоодын цэргийн шилдэг 100 үзмэр, албаны онцлог, танин мэдэхүйн зорилгоор бүтээсэн үзмэр багтах юм.

Үзэсгэлэнгийн нээлтэд ЦЕГ-ын “Сүлд” чуулгын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар, ХХЕГ-ын Улсын хилийн музейн эрдэм шинжилгээний ажилтан, тайлбарлагч, хурандаа Ц.Лхагвасүрэн, Монгол Цэргийн Музейн менежер, дэд хурандаа Л.Гантөмөр, Онцгой байдлын албаны музейн эрхлэгч Б.Лхагва, Дотоод хэргийн их сургуулийн музейн эрхлэгч, ахмад Б.Цэцэгмаа болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа 2021-10-05

Хөгжлийн банк: Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг 1000 мод тарих аян эхлүүллээ 2021-10-05

“Камертон” хамтлаг энэ сарын 15-нд тоглоно 2021-10-05

Японы шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулжээ 2021-10-05

БНӨСУ-д энхийг сахиулах мотобуудлагын батальоны хэрэгцээнд 34 авто болон хуягт техникийг хүргүүлнэ 2021-10-05

“Сүлд” виртуал музейн нээлт өчигдөр боллоо. 2021-10-05

Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Баярсайхан Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 2021-10-05

Д.СУМЪЯАБАЗАР: Мянган боломжийн түлхүүрийг атгуулагч багш танд баярын мэнд хүргэе 2021-10-05

Шинжилгээгээр коронавируст халдварын 2225 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2021-10-05

Вашигтон, Торонтод “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа болно 2021-10-05

БНСУ-ын виз гаргуулахаар 5.123.000 төгрөгийг залилуулжээ. 2021-10-05