БНСУ-д өнөөдрөөс "Ковид-19"-ийн эсрэг вакцины “Бүстер тун” хийж эхэллээ...
БНСУ-д өнөөдөр буюу 10-р сарын 5-ний өдрийн 20:00 цагаас ихлэн “Корона” вирусийн эсрэг 3 дахь тунгийн вакцинжуулалт албан ёсоор эхэллээ...
Корона вирусийн эсрэг вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдаж 6н сараас дээш хугацаа өнгөрсөн 60-с дээш насны эрсдэл бүхий өндөр настнууд өнөөдөр 20:00 цагаас эхлэн “Booster” тунд хамрагдах захиалгаа өгч эхэлсэн байна. Мөн өсвөр насныхан буюу 16-17 насны хүүхдүүдийн вакцинжуулалт үүнтэй зэрэгцэн эхэлж байна.
Өсвөр насны хүүхдүүдийн хувьд 16-17 нас, 12-15 нас гэж хоёр ангилан вакцинжуулалтыг хийх төлөвлөгөөтэй байгаа талаар тус улсын “Өвчний хяналт урьдчилсан сэргийлэх төв”-өөс мэдээллээ.
Эдгээр өндөр настнуудын 3 дахь тун ба өсвөр насны хүүхдүүдэд зөвхөн АНУ-д үйлдвэрлэсэн “Файзер” вакциныг ашиглахаар болжээ.
Эх сурвалж : YTN
Орчуулж эмхтгэсэн : Д.Тодням
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.