БНСУ-ын Чунчон мужийн захиргаанаас гадаадын иргэдийг шинжилгээнд заавал хамруулах захирамж гаргажээ
БНСУ-ын Умард Чунчон мужийн захиргаанаас тус бүс нутагт оршин суугаа гадаадын иргэдийг 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл “Ковид-19”-ийн шинжилгээнд заавал хамруулах захирамж гаргажээ.
Есдүгээр сард Умард Чунчон мужид "Ковид-19"-ийн 196 тохиолдол бүртгэгдсэн бол 10 сард 58 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний дотор гадаадын иргэн 153 буюу (60.2%) -ийг эзэлж байгаа бөгөөд энэ нь нийт батлагдсан 254 тохиолдлын талаас илүү хувийг эзэлж байна.
Иймээс тус бүс нутагт оршин суугаа Монгол Улсын иргэд 10 дугаар сарын 11-ний дотор "Ковид-19"-ийн шинжилгээнд идэвхтэй хамрагдахыг зөвлөж байна.
Жич: БНСУ-д хууль бусаар оршин суугаа, бичиг баримтгүй гадаадын иргэдийг виз харгалзахгүйгээр үнэ төлбөргүй шинжилгээнд хамруулж байгаа бөгөөд эмнэлгийн байгууллагад өгсөн таны хувийн мэдээллийг хорио цээрийн дэглэмээс бусад зорилгоор ашиглахгүй болно.
Эх сурвалж: БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яам
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.