БНСУ-д "Коронавирустэй зэрэгцэн амьдрах" шинэ дүрэм үйлчилж эхэллээ.

БНСУ-д "Коронавирустэй зэрэгцэн амьдрах" шинэ дүрэм үйлчилж эхэллээ.

БНСУ-д 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хорио цээрийн дэглэмийг сулруулж "Коронавирустэй зэрэгцэн амьдрах" шинэ дүрэм үйлчилж эхэллээ. 

БНСУ-д дархлаажуулалтын үзүүлэлт өндөр байгаа тул ийнхүү хязгаарлалтуудыг сулруулахаар болж, хэвийн амьдралд шилжих явцыг гурван үе шаттайгаар хэрэгжүүлж эхлээд байна. 

Шат тус бүр нь зургаан долоо хоног үргэлжлэх ба үе шат дуусах сүүлийн хоёр долоо хоногт халдварын нөхцөл байдлын ерөнхий үнэлгээг хийж, коронавирусийн халдвар нэмэгдэх, өвчтөнүүдийн тоо өсөж эмнэлгийн ачаалал 80-аас дээш хувьд хүрвэл энгийн амьдралд шилжих үеийг хойшлуулж болзошгүйг анхааруулжээ.

            "Коронавирустэй зэрэгцэн амьдрах" шинэ дүрэм үйлчилж эхэлснээр нэг дор цугларах хүний тоог 10-12 болгож, фитнес, шөнийн цэнгээний газруудын ажиллах нөхцлийг хялбаршуулж, кафе, зоогийн газрууд 24 цагаар ажиллаж, соёл урлаг, спортын зарим арга хэмжээг зохион байгуулах боломжтой болсон байна. 

Хэвийн амьдралдаа шилжих үйл ажиллагааг цаашид тогтвортой, тасралтгүй хэрэгжүүлэхийн тулд халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийн зөвлөмжийг өдөр тутмын амьдралдаа мөрдөж, маскаа тогтмол зүүхийг зөвлөж байна.

БНСУ-ын Цагдаагийн ерөнхий газраас, хорио цээрийн дэглэмийг сулруулж байгаатай холбогдуулан 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох” эрчимт шалгалт хийхийг анхааруулсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.