БНСУ-ЫН ЖЭЖҮ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТУСГАЙ БҮСЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД

БНСУ-ЫН ЖЭЖҮ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТУСГАЙ БҮСЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД

КОВИД-19 цар тахлын улмаас олон улсын нислэгүүд хязгаарлагдсантай холбогдуулан эх орондоо буцах боломжгүй болж гадаадад гацсан иргэдээ нутаг буцаах зорилгоор  Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ болон Пусан дахь Консулын газар хамтран Жэжү аялал жуулчлалын тусгай бүсээс иргэдээ татан авах ажлыг 2 удаа зохион байгуулсан.

ЭСЯ-ны Консулын хэлтсээс Жэжү аялал жуулчлалын тусгай бүсэд гацсан иргэдээ нутаг буцаах ээлжит ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа тул тус бүсэд ажиллаж, амьдарч байгаа нутаг буцах хүсэлтэй иргэд 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс өмнө burtgelseoul@gmail.com имэйл хаягаар өөрийн овог нэр, холбоо барих утасны дугаар, гадаад паспортын хуулбарыг ирүүлнэ үү. Дэлгэрэнгүй мэдээллийг Консулын хэлтсийн 010-8205-3464 дугаарын шуурхай утсаар лавлана уу.
 
МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА ЭСЯ-НЫ 
КОНСУЛЫН ХЭЛТЭС

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.