Илон Маск хоёр өдрийн дотор 50 тэрбум гаруй ам.доллар алджээ.

Илон Маск хоёр өдрийн дотор 50 тэрбум гаруй ам.доллар алджээ.

“Tesla” компанийнх нь хувьцааны үнэ унасны улмаас Америкийн бизнес эрхлэгч Илон Маск хоёр өдрийн дотор 50 тэрбум гаруй ам.доллар алджээ.

Илон Маск өнгөрсөн бямба гарагт өөрийн эзэмшиж буюу 10 хувийн хувьцааг худалдах эсэхийг твиттер хэрэглэгчдээс асуусны дараа цахилгаан машин үйлдвэрлэгч компанийнх нь хувьцааны үнэ унаж эхэлжээ. Нью-Йоркийн хөрөнгийн биржийн мягмар гаргийн арилжаа хаагдах мөчид “Tesla”-гийн хувьцаа 16 гаруй хувиар буурсан байна.

Энэ нь бизнес эрхлэгчийн хөрөнгийн байдлыг үнэлэхэд нөлөөлсөн байна. “Bloomberg” агентлагийн мэдээлснээр, манай гаргийн хамгийн баян хүн хоёр өдрийн дотор 50 тэрбум гаруй ам.доллароо алджээ. Мягмар гарагт тус агентлагийн цахим хуудсанд гарсан мэдээлэлд Маскийн хөрөнгийн хэмжээг дурдаагүй боловч хамгийн баян хүмүүсийн жагсаалтад хоёрдугаарт бичигдэж байгаа “Amazon” корпорацыг үүсгэн байгуулагч Жефф Безосоос хол тасарсан хэвээр байгааг онцолжээ. Даваа гарагт “Bloomberg” Маскийн хөрөнгийг 323 тэрбум ам.доллар, Безосын хөрөнгийг 201 тэрбум ам.доллароор үнэлсэн байна.

Тэрбумтнуудын жагсаалтыг бас гаргадаг “Forbes” сэтгүүл Маскийн хөрөнгийг 271 тэрбум ам.доллар, Безосынхыг 205.9 тэрбум ам.доллароор үнэлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.