Германд хорио цээрийн хязгаарлалтыг чангатгаж байна

Германд хорио цээрийн хязгаарлалтыг чангатгаж байна

Коронавирусний халдвар хурдацтай тархаж байгаатай холбогдуулан Германы зарим мужид хязгаарлалтын арга хэмжээг чангатгаж байна, гэхдээ голчлон вакцинд хамрагдаагүй хүмүүст чангатгаж байна.

Тухайлбал, Бавари мужид “гамшгийн байдал” дахин зарлаж байгаа бол Берлинд вакцин хийлгээгүй хүмүүсийн эрхийг ихээхэн хязгаарлаж байна.

Берлиний Сенат лхагва гарагт “2G” журмын хэрэгжих хүрээг өргөжүүлэх шийдвэр гаргажээ. “2G” журам гэдэг нь зоогийн газар, соёл урлаг, спорт, аялал жуулчлалын байгууллагууд зэрэг олон нийтийн газрууд зөвхөн вакцин хийлгэсэн болон сүүлийн зургаан сарын хугацаанд халдвар аваад эдгэрсэн хүмүүст үйлчлэх журам юм. Эдгээр хүмүүс мөн ил задгай талбайд 2000 гаруй оролцогчтой үйл ажиллагаанд оролцох боломжтой.

Шинэ хязгаарлалт жижиглэн худалдааны байгууллагуудад хамаарахгүй байна.

18 нас хүрээгүй болон хүндэтгэн үзэх шалтгаанаар вакцин хийлгэх боломжгүй хүмүүсийг “2G” журмаас чөлөөлжээ.

Журмын хэрэгжих хүрээг ирэх даваа гаргаас өргөжүүлж эхлэх аж.

Үүнээс гадна, компаниудад ажилчдынхаа 50 хувийг гэрээс нь ажиллуулахыг зөвлөнө. Хэрэв заавал ирэх шаардлагатай бол ажил олгогчид ажилчдаа долоо хоногт хоёр удаа коронавирусний шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах ёстой гэж шийдвэрт дурджээ.

Асрамжийн газар, эмнэлгүүдийн ажилтнуудын шинжилгээ өгөх давтамжийг мөн нэмэгдүүлсэн байна.

Роберт Кохын хүрээлэнгээс мэдээлснээр, сүүлийн 24 цагт Германд коронавирусний халдварын 50 196 шинэ тохиолдол илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойш нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болжээ. Цар тахал дэгдсэнээс хойш тус улсад халдвар авсан нийт хүний тоо 4 894 250 болсон байна. Сүүлийн 24 цагт 235 хүн халдвараар нас барж, нас баралтын нийт тохиолдлын тоо 97 198-д хүрчээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Дэлхий даяар 7.3 тэрбум гаруй тун вакцин тарьжээ 2021-11-10

Хятадын эрчим хүчний хямрал дэлхий хэмжээнд бараа бүтээгдэхүүний хомсдол үүсгэж магадгүй 2021-11-10

Илон Маск хоёр өдрийн дотор 50 тэрбум гаруй ам.доллар алджээ. 2021-11-10

Польш, Беларусийн хил дээр 3000 орчим хууль бус цагаач, дүрвэгч цуглараад байна 2021-11-10

Японд “Pfizer”-ын вакцины нэмэлт тунг тарихыг зөвшөөрчээ 2021-11-11

Германд хорио цээрийн хязгаарлалтыг чангатгаж байна 2021-11-11

Хятад болон Европд цахилгаан автомашины борлуулалт өсөж байна. 2021-11-12

Австри улс вакцин хийлгээгүй хүмүүсийг гадуур гарч, олон нийтийн газруудаар явахыг нь хориглов. 2021-11-15

Хятадын ОХУ-тай хил залгаа мужуудад ковидийн халдварын тоос нэмэгдэв 2021-11-15

Хятадад “COVID-19” халдварласан 11 тохиолдол шинээр илэрлээ 2021-11-16

Дэлхийн супер компьютеруудын жагсаалтыг Японы “Fugaku” супер компьютер тэргүүллээ.  2021-11-16