Японы Засгийн газар хүн ам, эдийн засгаа дэмжих шинэ багц арга хэмжээ авна
Японы Засгийн газар коронавирусний цар тахлын нөлөөнд өртсөн эдийн засаг, хүн амдаа санхүүгийн дэмжлэг үзүүлэх шинэ багц арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа талаар "Кyodo" агентлаг мэдээлжээ.
Шинэ багц арга хэмжээ нь 30 их наяд гаруй иен буюу 265 тэрбум гаруй ам.долларын хэмжээтэй байх бөгөөд Японы эрх баригчид шийдвэрээ энэ сарын 19-нд албан ёсоор зарлах төлөвтэй байна.
Багц арга хэмжээнд тухайлбал, 18-аас доош насны хүүхэд бүрд 100 мянган иенийн (880 орчим ам.доллар) нэг удаагийн тэтгэмж олгохоор тусгажээ. Тус улсын хэвлэлүүдээр өмнө нь орлогын түвшнээс үл хамааран хүүхэдтэй бүх гэр бүлд нэг удаагийн тэтгэмж олгоно гэж мэдээлж байв.
Японы Засгийн газар мөн иргэн бүрдээ янз бүрийн бараа, үйлчилгээний төлбөрийг хийх 30 мянган иенийн /265 ам.доллар/ оноо нэмж өгөх боломжийг судалж байна.
Өнгөрсөн онд тус улсын эрх баригчид цар тахлын үед хүн амд үзүүлэх дэмжлэгийн хүрээнд иргэн бүрдээ, тус улсад оршин суугаа гадаадын иргэн бүрд 100 мянган иенийн нэг удаагийн тэтгэмж олгосон билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.