Дэлхийн супер компьютеруудын жагсаалтыг Японы “Fugaku” супер компьютер тэргүүллээ. 

Дэлхийн супер компьютеруудын жагсаалтыг Японы “Fugaku” супер компьютер тэргүүллээ. 

Дэлхийн хамгийн хурдан супер компьютеруудын жагсаалтыг Японы “Fugaku” супер компьютер дөрөв дэх удаагаа тэргүүллээ. 

“NHK” телевизээр мэдээлж буйгаар, уг супер компьютер олон улсын шинжээчдийн бүлгийн “TOP-500” жагсаалтыг оруулаад бүх томоохон жагсаалтад нэгдүгээрт бичигджээ.

Анх 2020 оны зургаадугаар сард дэлхийн хамгийн хурдан супер компьютероор нэрлэгдэж байсан “Fugaku”-г энэ оны гуравдугаар сард Кобе хот дахь Японы Байгалийн Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн (RIKEN) тооцоолон бодох төвд бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж эхэлсэн юм. Энэхүү супер компьютерыг “Fujitsu” корпорац RIKEN хүрээлэнгийн мэргэжилтнүүдтэй хамтран бүтээжээ. “Fugaku” секундэд 415.5 квадриллион үйлдэл гүйцэтгэдэг байна. Энэ нь секундэд 148.6 квадриллион үйлдэл гүйцэтгэдэг үзүүлэлтээрээ өмнө нь хамгийн хурдан супер компьютерт тооцогдож байсан Америкийн "Ок-Риж" үндэсний хүрээлэнгийн “Summit” супер компьютероос бараг гурав дахин хурдан гэсэн үг юм. Хамгийн хурдан супер компьютеруудын жагсаалтын гуравдугаарт Америкийн “Sierra” супер компьютер орж байна.

Одоогийн байдлаар “Fugaku”-г цар тахал, хиймэл оюун ухаан, цаг агаарын урьдчилсан мэдээ зэрэг зуу гаруй төрлийн судалгаанд ашиглаж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Германд хорио цээрийн хязгаарлалтыг чангатгаж байна 2021-11-11

Хятад болон Европд цахилгаан автомашины борлуулалт өсөж байна. 2021-11-12

Австри улс вакцин хийлгээгүй хүмүүсийг гадуур гарч, олон нийтийн газруудаар явахыг нь хориглов. 2021-11-15

Хятадын ОХУ-тай хил залгаа мужуудад ковидийн халдварын тоос нэмэгдэв 2021-11-15

Хятадад “COVID-19” халдварласан 11 тохиолдол шинээр илэрлээ 2021-11-16

Дэлхийн супер компьютеруудын жагсаалтыг Японы “Fugaku” супер компьютер тэргүүллээ.  2021-11-16

ОХУ ирэх сарын 1-нээс эхлэн Монгол, Бразил болон өөр гурван улстай нислэгээ сэргээнэ 2021-11-17

ОХУ-д вакцин хийлгэсэн хүмүүст тусгаарлах дэглэмийг сулруулав 2021-11-18

Автомат жолоодлоготой хурдны шинкансэн галт тэргийг анх удаа туршлаа. 2021-11-18

БНХАУ-ын баялаг 20 жилийн хугацаанд 17 дахин өсжээ 2021-11-18

БНХАУ, АНУ сэтгүүлчдийн визийн талаар тохиролцоонд хүрчээ 2021-11-18