Монгол, БНСУ-ын иргэдийн виз, хугацааны талаарх ШИНЭЧИЛСЭН МЭДЭГДЭЛ
"COVID-19" вирусийн тархалтын улмаас Монгол Улсын Засгийн газар 2020 оны гуравдугаар сарын 11-ний өдрийг дуустал БНСУ-Монгол Улс хоорондын зорчигч тээврийн бүх нислэгийг түр хязгаарлах шийдвэр гаргасан.
1. Монгол улсад байгаа Солонгос иргэдийн аялалын болон удаан хугацаагаар оршин суух визний тухай
Аялал зэрэг түр хугацаагаар оршин сууж байгаа иргэд нислэг цуцлагдсанаас үүдэн Монгол Улсын хилээр гарч амжилгүй визний хугацаа дууссан бол Монгол улсын Гадаадын иргэн, харьяатын газарт очиж оршин суух хугацаагаа сунгуулна.
Бүрдүүлэх бичиг баримт: өөрийн биеэр очих, гадаад паспорт (Гадаадын иргэн, харьяатын газарт очиж мэдүүлгийн хуудсаа бөглөнө, төлбөргүй)
Монгол улсад суралцдаг Солонгос улсын оюутны хувьд, түр хугацаагаар БНСУ-руу яваад, нислэг цуцлагдсантай холбоотойгоор Монгол улсад буцаж ирж амжилгүй оршин суух хугацаа дууссан тохиолдолд:
Монгол улсын ЕБС болон Их дээд сургуулиуд 3 дугаар сарын сүүл хүртэл амарч байгаа ба Монгол Улсын Засгийн газар(Гадаадын иргэд, харьяатын газар) тус асуудлын талаар хэлэлцэж байгаа тул шийдвэр гарсан даруй мэдэгдэх болно.
2. Монгол иргэдийн БНСУ-д зорчих аяллын болон урт хугацаагаар оршин суух визний тухай
- БНСУ-д урт хугацаагаар оршин сууж байгаа иргэд (БНСУ-д гадаад иргэний бүртгэлтэй иргэн)
- БНСУ-д суралцдаг (Бакалавр, магистр, доктор зэрэг хамгаалах) оюутан Монгол улсдаа түр ирсэн боловч нислэг цуцлагдсанаар БНСУ-руу буцаж амжаагүй оршин суух хугацаа дууссан тохиолдолд (Жич : хэлний бэлтгэл хамаарахгүй)
⇢ Тухайн оюутан өөрийн сурч буй сургуульруу холбоо барьж оршин суух хугацаагаа сунгуулах хүсэлтийг БНСУ-ын Хууль зүйн яамд дамжуулах хүсэлт гаргаснаар, тус сургууль Хууль зүйн яам уруу хүсэлтийг илгээж тус оюутны оршин суух хугацааг сунгана.
- Сургуулиас бусад урт хугацааны оршин суух визтэй иргэн Монголд түр хугацаагаар ирж, нислэг цуцлагдсанаар БНСУ-руу буцаж амжаагүй оршин суух хугацаа дууссан тохиолдолд :
⇢ Монгол Улсад суугаа БНСУ-ын ЭСЯ-д виз мэдүүлж зорчих шаардлагатай
- БНСУ-д суралцдаг (Бакалавр, магистр, доктор зэрэг хамгаалах) оюутан Монгол улсдаа түр ирсэн боловч нислэг цуцлагдсанаар БНСУ-руу буцаж амжаагүй оршин суух хугацаа дууссан тохиолдолд (Жич : хэлний бэлтгэл хамаарахгүй)
3. Богино хугацааны виз(C ангилал)ээр зорчиж, нислэг цуцлагдсанаар Монгол уруу буцаж амжаагүй визний хугацаа хэтрүүлсэн тохиолдолд
БНСУ-ын Хилийн шалган нэвтрүүлэх, гадаад иргэний газар очиж <хилээр гарах хугацааны сунгалт> хүсэлт гаргана.
4. БНСУ-ын виз авсан боловч, БНСУ–руу зорчиж амжилгүй визний хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд
Сургалтын виз авсан боловч БНСУ-руу зорчиж амжилгүй визний хүчинтэй хугацаа дууссан бол:
БНСУ-ын Засгийн газраас гаргасан журмын дагуу, дахин сургалтын виз мэдүүлнэ
5. БНСУ дахь COVID-19 вирусийн байдал намжсаны дараа (хугацаа тодорхойгүй) “Элсэлтийн зөвшөөрлийн гэрчилгээ”-ээс өөр материал шаардахгүй болж хөнгөвчлөх төлөвлөгөөтэй байгаа ба албан ёсоор хэрэгжиж эхлэхээс өмнө бол бүх материалыг журмын дагуу бүрдүүлж виз мэдүүлэх боломжтой.
Сургалтын визээс бусад ангиллын виз аваад БНСУ-д зорчиж амжилгүй визний хүчинтэй хугацаа дууссан бол
- Хүчинтэй хугацаа дууссан виз хэрэглэх боломжгүй тул виз дахин мэдүүлэх шаардлагатай
- Өмнөх авсан визээр зорчоогүй нь дараагийн виз мэдүүлэгт сөрөг нөлөө үзүүлэхгүй.
БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаа иргэн өөрийн хүсэлтээр буцаж байгаа тохиолдолд
- Хилээр гарах захирамжийн дагуу хугацааг шийдсэн боловч, нислэг цуцлагдсанаар Монгол улсруу буцах боломжгүй байгаа тохиолдолд:
⇢ БНСУ-ын Хууль зүйн яамны харьяа Хилийн шалган нэвтрүүлэх, гадаад иргэний газар очин <хилээр гарах өдрийг сунгах> хүсэлт гаргана. - Хууль бусаар оршин сууж байгаа иргэн өөрийн хүсэлтээр буцах гэж байгаа боловч, нислэг цуцлагдсанаар буцах өдрөө тогтож чадахгүй байгаа бол:
⇢ Нислэг хязгаарласан хугацаанаас хойших боломжтой өдрийг сонгож билетээ аван, Хилийн шалган нэвтрүүлэх, гадаад иргэний газар очиж, өөрийн хүсэлтээр буцах болсныг мэдэгдэнэ.
6. (Бусад) виз мэдүүлэг болон визний хариу олгох тухай
- Гуравдагч орноор дамжин БНСУ-д зорчих гэж байгаа тохиолдолд:
⇢ Виз мэдүүлсэн төлөөлөн гүйцэтгэх байгууллагад яаралтай хариу олгохыг хүссэн хүсэлтээ тавина.
Гуравдагч орноор дамжин өнгөрөх онгоцны тасалбарыг нотлох бичиг баримтаар өгнө.
- Анхаарах зүйл:
⇢ Өмнө авсан визний хүчинтэй хугацааг сунгах эсвэл өөрчлөх боломжгүй. Виз мэдүүлэгч өөрөө нислэгийн хуваарь болон өөрийн төлөвлөгөөг харгалзан үзэж виз мэдүүлэх.
COVID-19 вирусийн тархалтаас үүдэн нислэг хязгаарласан хугацаа дахин хойшлогдсон тохиолдолд, тус хугацаанд визний хүчинтэй хугацаа дууссан бол тухайн визийг хэрэглэх боломжгүйг анхаарна уу.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.