БНСУ-ын шүүхээс Монгол улсын иргэнд тэнсэн харгалзах ял оноожээ.

БНСУ-ын шүүхээс Монгол улсын иргэнд тэнсэн харгалзах ял оноожээ.

Талийгаач эмээгийнхээ дурсгалд зориулж 108 зул өргөж байгаад гал алдан, оршин суудаг орон сууцаа тэр чигээр нь шатаасан монгол иргэнд БНСУ-ын шүүхээс тэнсэн харгалзах ял оноожээ.

Тодруулбал, санамсаргүй гал алдсан хэрэгт яллагдагчаар татагдаад байсан Монгол Улсын иргэн "А"-д Инчоны дүүргийн шүүх тэнсэн ял оноосон болохоо өнөөдөр мэдэгдсэн байна.

33 настай "А" нь энэ оны 7 дугаар сарын 25-ны 21:30 цагийн орчимд Инчон хотын Намдон дүүрэг дэх орон сууцдаа гал алдаж, эд хөрөнгийн хохирол учруулжээ. Тэрбээр өмнөх өдөр нь нас барсан эмээгийнхээ дурсгалд зориулж 108 зул асаасан бөгөөд санамсар болгоомжгүй байдлаас нь болж галын дөл хана, тааз руу тархсан байна.

Азаар, галын улмаас хүний ​​амь нас эрсдээгүй хэдий ч "А" болон хөршийнх нь гэр тэр чигтээ шатаж, 90 сая воны эд хөрөнгийн хохирол учирсан аж.

Инчоны дүүргийн шүүхээс "А нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, харамсаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд хохирлыг барагдуулахын тулд хүчин чармайлт гаргаж байгаа. Түүний хэргийн нөхцөл байдал ба анхны тохиолдол гэдгийг нь авч үзсэн" гэж тэмдэглэжээ.

Эх сурвалж: https://mobile.newsis.com/view.html?ar_id=NISX20211116_0001652336&cID=&pID=00#_enliple

livetv.mn

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д халдварын тохиолдлын тоо сүүлийн зургаан өдөр дараалан 2000 давжээ.  2021-11-15

БНСУ-ын “BTS” хөвгүүдийн хамтлаг “MTV Europe Music Awards” хөгжмийн наадмаас дөрвөн шагнал хүртсэн 2021-11-15

Ким Жон Ун нэг сарын дараа анх удаа олны өмнө гарч ирэв. 2021-11-16

БНСУ дахь гадаад иргэдийн эрхийг хамгаалах төв албан ёсоор ажиллаж эхэллээ 2021-11-16

БНАСАУ Хятадтай худалдаагаа сэргээхээр төмөр замын байгууламж барьж байна 2021-11-16

БНСУ-ын шүүхээс Монгол улсын иргэнд тэнсэн харгалзах ял оноожээ. 2021-11-16

БНСУ-д “COVID-19” халдварын 2125 тохиолдол илэрсэн. 2021-11-16

БНСУ руу богино хугацааны визтэй иргэд зорчихгүй 2021-11-18

БНСУ 170 хиймэл дагуул бүтээж, 40 пуужин хөөргөх зорилтоо танилцуулав. 2021-11-18

БНСУ-д халдварын тохиолдлын тоо хамгийн өндөр үзүүлэлтэд хүрэв. 2021-11-18

БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв байгуулагдсаны 10 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлэв. 2021-11-20