Япон өдөрт хилээрээ нэвтрүүлэх гадаадын иргэдийн тоог нэмэгдүүлнэ

Япон өдөрт хилээрээ нэвтрүүлэх гадаадын иргэдийн тоог нэмэгдүүлнэ

Япон улс өдөрт хилээрээ нэвтрүүлэх гадаадын иргэдийг тоог 5000 хүргэж нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Одоогоор тус улс нэг өдөрт хилээр нэвтрэх иргэдийн тоог 3500-гаар хязгаарлаж байгаа юм.

Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Мацүно Хироказүгийн мэдээлснээр, Засгийн газар дотоодын болон хилийн чанад дахь халдварын нөхцөл байдал, вакцинжуулалтын түвшнийг харгалзан хязгаарлалтуудыг нэмж сулруулах эсэхийг шийдвэрлэнэ.

Хилээр нэвтрэх иргэдийн тоог нэмэгдүүлэх шийдвэрийн хувьд 11 дүгээр сарын 26-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Япон өнгөрсөн долоо хоногт бизнес эрхлэгчид, оюутнууд, техникийн дадлагажигчдын хилээр нэвтрэх хязгаарлалтуудыг сулруулсан юм. Ийнхүү ирж буй иргэдэд тусгаарлагдах шаардлагыг үргэлжлүүлэн тавьж байгаа бол жуулчдыг хилээрээ нэвтрэхийг зөвшөөрөөгүй хэвээр байна.

Японд пүрэв гарагт халдварын 163 тохиолдол шинээр илэрсний 20 нь Токио хотод бүртгэгджээ. Ингэснээр нийслэл хотод өдөрт илэрсэн халдварын тохиолдлын тоо сүүлийн сар гаруйн турш 50-иас буураад байна. Гэвч бусад улс орнуудад вакцинд хамрагдсан хүмүүс халдвар авах, хязгаарлалтын арга хэмжээнүүдийг эрт сулруулснаас үүдэн халдварын үзүүлэлтүүд нэмэгдэх болоод байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНХАУ-ын баялаг 20 жилийн хугацаанд 17 дахин өсжээ 2021-11-18

БНХАУ, АНУ сэтгүүлчдийн визийн талаар тохиролцоонд хүрчээ 2021-11-18

АНУ болон Япон улсын хамтарсан тэнгисийн цэргийн сургуулилт эхэллээ 2021-11-18

Орос, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны ойд зориулсан үзэсгэлэн Улаан-Үд хотноо нээгджээ 2021-11-18

“Apple” төхөөрөмжөө өөрөө засах үйлчилгээ танилцуулжээ 2021-11-18

Япон өдөрт хилээрээ нэвтрүүлэх гадаадын иргэдийн тоог нэмэгдүүлнэ 2021-11-19

Германд пүрэв гарагт халдварын 65 мянга гаруй тохиолдол илэрчээ. 2021-11-19

Өнөөдөр ажиглагдах сарны хагас хиртэлт хамгийн удаан үргэлжилнэ 2021-11-19

Дельта хувилбар "өөрөө устсан" гэж Нийгата их сургуулийн эрдэмтэд үзэж байна. 2021-11-22

Ирэх онд дэлхий даяар бараа бүтээгдэхүүний үнэ 10 орчим хувиар өснө 2021-11-23

БНСУ-ын вакцинд бүрэн хамрагдсан иргэд Австрали руу тусгаарлагдахгүйгээр зорчих боломжтой болно 2021-11-23