НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногоос олгож эхэлнэ
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу улирал бүр иргэдэд НӨАТ-ын хоёр хувийн буцаан олгодог. Тэгвэл 2021 оны дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг энэ долоо хоногоос олгож эхэлнэ гэж татварын ерөнхий газраас мэдээллээ.
Энэ удаагийн НӨАТ-ын буцаан олголтоор 1.2 сая иргэнд 63 тэрбум төгрөгийг буцаан олгоно. Буцаан олголтын мөнгийг нэгдүгээр сард багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ.
Мөн өнгөрсөн 2021 оны III улирлаас эхлэн НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа шимтгэлгүй төлөх боломж бүрдсэн. Үүний дагуу 56 мянган иргэн хөрөнгөд ногдох татвар болох 6.1 тэрбум төгрөгийн хөрөнгийн татвараа төлөх боломжтой байна.
НӨАТ-ын буцаан олголтоороо шимтгэлгүй, хялбар аргаар хөрөнгийн татвараа еbarimt дээрээ нэмэх боломжтой.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.