Гавьяат тамирчин Н.Төгсцогтын өрсөлдөгч өөрчлөгджээ
Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт Америк боксчин Вик Пасилластай энэ сарын 22-нд тулалдах байсан ч өрсөлдөгч нь “Covid-19”-ийн халдвар авчээ. Ийнхүү түүний оронд Сакариа Лукас гэх 37 настай Намиб Улсын тамирчин тулалдахаар болсон байна. Тулаан ирэх бямба гарагт Атлантик хотын Боргата зочид буудал, казиногийн цогцолбор газарт болно.
Н.Төгсцогт мэргэжлийн бокст хөл тавьснаасаа хойш 14 тулаан хийж, 12 ялсан. Өдгөө 29 настай тэрбээр сүүлд 2021 оны долдугаар сард Крис Колберттой тулалдаж, ялагдсан билээ.
Сакариа Лукас нь мэргэжлийн боксын рингэнээ 24 тулаан хийж, 23 ялж, ганцхан ялагджээ. 2006 оноос хойш боксоор хичээллэж буй тэрбээр хамгийн сүүлд 2021 оны гуравдугаар сард Мексикийн Марко Алехандро Чаблийг ялжээ.
Бооцооны газруудын үзэж буйгаар Н.Төгсцогт ялалт байгуулах магадлал их байна гэжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.