“Газпром” компани “Союз Восток” хийн хоолойн төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ

“Газпром” компани “Союз Восток” хийн хоолойн төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ

ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу тавих "Союз Восток" байгалийн хийн хоолойн төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг /ТЭЗҮ/ боловсруулж дууссаныг "Газпром" мэдээллээ.

“Алексей Миллер Монгол Улсын шадар сайд С.Амарсайхантай цахим уулзалт хийж, Оросын хийг Хятадад нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутгаар дайруулан тавих төслийн ТЭЗҮ-ийг эцэслэсэн протоколд гарын үсэг зурлаа” гэж тус компани Telegram хуудсандаа мэдээлсэн байна. 

"Союз Восток" нь ОХУ-ын “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн Монголын нутгаар дайран өнгөрөх хэсэг  юм.  ТЭЗҮ-д нь зааснаар, уг хоолойн үргэлжлэх урт 962.9 км, диаметр нь 1400 мм байх бөгөөд шахуургын таван станцтай байхаар төлөвлөгдөж байна гэж "Газпром" мэдээлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.