Японы баг тамирчид Бээжин хотноо очжээ

Японы баг тамирчид Бээжин хотноо очжээ

Японы Олимпын баг тамирчид БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо хүрэлцэн очжээ.

Нийт 38 хүний бүрэлдэхүүн бүхий тамирчид, төлөөлөгчдийн баг тус хотод ням гарагт очсон байна. “Бээжин-2022” наадамд Японы 124 тамирчин оролцох бөгөөд энэ нь гадаадын оронд болж буй өвлийн наадамд хамгийн олон тамирчин оролцож буй тохиолдол болно.

Японы баг бүрэлдэхүүний багийн ахлагч Ито Хидэхито баг тамирчдаа 2018 оны Пёнчаны өвлийн Олимпоос 13 медаль хүртсэн амжилтаа ахиулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. Тамирчдын хувьд хүнд нөхцөлд сэтгэл санаагаа өөдрөг байлгах нь чухал учраас тэднийг дэмжихийг хүсэж байна гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

“Бээжин-2022” Олимпын нээлтийн ёслол ирэх хоёрдугаар сарын 4-ний өдөр болох бөгөөд зарим үйл ажиллагаа хоёрдугаар сарын 2-ноос эхлэх юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.