Аймгийн заан Э.Мөнхжаргал САР ШИНИЙН БАРИЛДААНД түрүүллээ
XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан барс жилийн сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өндөрлөлөө.
Барилдаанд Архангай аймгийн Хотонт сумын харьяат, "Бөхбилэгт" дэвжээний бөх, аймгийн заан Э.Мөнхжаргал түрүүлж, Ховд аймгийн харьяат, улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэлээ.
Их шөвөгт улсын гарьд М.Бадарч, улсын харцага Т.Баасанхүү нар шалгарав.
Аймгийн заан цолтойдоо сар шинийн барилдаанд түрүүлсэн Эрдэнэхүүгийн Мөнхжаргалын хувьд 2019 онд Дархан-Уул аймгийн баяр наадамд үзүүрлэн, Аймгийн заан цол хүртэж байжээ.
Сар шинийн барилдаанд улсын аварга, арслан цолтой бөхчүүд төдийлөн сайн барилдсангүй. Тухайлбал, дөрвийн даваанд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Содномдорж, улсын заан Ц.Одбаяр, улсын харцага Б.Орхонбаяр нарын түрүү, үзүүрийн таамагт байсан бөхчүүд өвдөг шороодсон бол зургаагийн даваанд улсын харцага О.Хангай улсын харцага Т.Баасанхүүтэй оноолт таарч барилдан, өвдөг шороодсон юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.