Шинжилгээгээр коронавируст халдварын 637 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Шинжилгээгээр коронавируст халдварын 637 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Улсын хэмжээнд өчигдөр хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 637 тохиолдол батлагджээ.

ЭМЯ-ны мэдээлснээр, сүүлийн 24 цагт илэрсэн тохиолдлын 392 нь Улаанбаатарт, харин орон нутагт 245 бүртгэгджээ. Орон нутагт хамгийн олон буюу 49 тохиолдол Өмнөговь аймагт батлагдсан бол, Баян-Өлгий аймагт 46, Орхон аймагт 43 тохиолдол тус тус бүртгэгджээ. Сүүлийн 24 цагт 8 аймагт халдвар бүртгэгдээгүй байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-80 насны 3 эмэгтэй хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд уг өвчнөөр 2052 хүн эндээд байна.

Харин 5873 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 574 хүний биеийн байдал хүнд байгаа бол маш хүнд  оноштой 69 хүн байна. Гэрээр тусгаарлагдан эмчлүүлж буй 28.970  хүн байгаа аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.