Сөүлд энэ онд цахилгаан автомашин цэнэглэдэг 35 мянган станц барина

Сөүлд энэ онд цахилгаан автомашин цэнэглэдэг 35 мянган станц барина

БНСУ-ын нийслэл Сөүл хотод энэ онд цахилгаан автомашин цэнэглэдэг 35 мянган станц барих төлөвлөгөөний хүрээнд шинэ станц барих газруудын байршлыг сонгоход шаардлагатай иргэдийн санал хүсэлтийг удахгүй хүлээн авч эхэлнэ гэж хотын удирдлагууд өнөөдөр мэдээлжээ.

Тодруулбал, нийслэлд барих 22 мянган станцыг Сөүл хотын засаг захиргааны дэмжлэгтэйгээр байгуулах бол 12 мянгыг нь Байгаль орчны яам болон бусад агентлагууд байгуулах ажээ. Ийнхүү хотын засаг захиргаа ирэх долоо хоногоос 11600 станцыг байгуулах газрын байршлыг сонгох хүсэлтийг хүлээн авч эхэлнэ. Тэдгээрийн 300 нь хурдан цэнэглэдэг, 1300 нь удаан цэнэглэдэг, 10 мянга нь залгуураар цэнэглэдэг станц байх юм.

Хурдан цэнэглэдэг станцуудыг нийтийн автомашины зогсоол, шатахуун түгээх станц, олон нийтийн газрууд, томоохон худалдааны төв, соёл, спортын байгууламжуудад барих бол удаан болон залгуураар цэнэглэдэг станцуудыг компаниуд, орон сууцны хорооллуудад барих гэнэ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.