АНУ-ын Төрийн департамент БНСУ, Индонез, Азербайжаныг “зорчихгүй байхыг” зөвлөв.
АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ “COVID-19” халдварын тархалт нэмэгдэж байгаа тул БНСУ, Азербайжан, Беларусь тэргүүтэй зургаан улс орон, нутаг дэвсгэр лүү зорчихгүй байхыг даваа гарагт америкчуудад зөвлөжээ.
Мөн Коморос, Францын Полинез, Сен-Пьер ба Микелон арлуудыг халдварын эрсдэл өндөр орнуудын жагсаалтад оруулжээ. Даваа гарагт мөн АНУ-ын Төрийн департамент БНСУ, Индонез, Азербайжаныг “зорчихгүй байхыг” зөвлөх орнуудын ангилалдаа нэмсэн байна.
Ингэснээр "CDC" коронавирусний “омикрон” хувилбарын тархалттай холбоотойгоор Канад, Европын бүх орон, Латин Америкийн бараг бүх орон тэргүүтэй 140 орчим улс орон, нутаг дэвсгэрийг дөрөвдүгээр түвшний буюу халдварын эрсдэл маш өндөр орнуудын тоонд оруулаад байна. Нэгдүгээр сарын эхээр үүнд 80 орчим орон багтаж байв.
Одоогийн байдлаар тус төвийн халдварын эрсдэл орнуудын /гуравдугаар түвшин/ жагсаалтад 50 улс орон, нутаг дэвсгэр ороод байгаа бөгөөд энэ бүлгийн орнуудад онцын шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг вакцинд хамрагдаагүй америкчуудад зөвлөж байна. Харин нэг, хоёрдугаар түвшний буюу халдварын эрсдэл бага, дунд улс орон, нутаг дэвсгэрт Хятад, Шинэ Зеланд, Пакистан, Тайвань, Хонконг зэрэг 11 газар нутаг багтаж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.