Казахстан Украинаас Польшид ирсэн иргэдээ тусгай нислэгээр авна
Казахстан улс Украинаас Польшид ирсэн иргэдээ татан авах эхний нислэгийг даваа гарагт зохион байгуулна гэж тус улсын Аж үйлдвэр, дэд бүтцийн хөгжлийн яамны Иргэний нисэхийн хорооны хэвлэлийн алба мэдээлэв.
Тус байгууллагын мэдээлснээр, “Эйр Астана” компанийн 179 хүний суудалтай “А321” загварын эхний онгоц Нур-Султаны цагаар 09:53 цагт Атырау хотоос Польшийн Катовице руу ниссэн байна.
Эхний 80 иргэн нь Украинаас Польш улсад ирээд байгаа тухай Казахстаны ГХЯ-ны хэвлэлийн алба ням гарагт мэдээлжээ. Тус яамны мэдээлснээр, Украин-Польшийн хил дээр өөр 260 иргэн дипломат ажилтнуудын хамт байгаа аж. Хоёрдугаар сарын 27-ны байдлаар Казахстаны 631 иргэн эх орондоо буцах хүсэлт гаргажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.